Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Монгол цэргийн өдрийг угтсан өдөрлөгөөс...

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойг угтан зохиож буй “Батлан хамгаалахын багц хуулиудыг сурталчлах өдөрлөг” өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо. 

Нийслэлийн хэмжээнд батлан хамгаалах бодлого, зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, иргэдэд батлан хамгаалах төрийн үйлчилгээг үзүүлж, батлан хамгаалах багц хуулиуд, цэргийн штабын үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилготой аж. 

Өдөрлөгийн үеэр 18 нас хүрсэн 9 иргэнд цэргийн үүрэгтний үнэмлэх, дурсамжийн хамт хүндэт зочид гардуулан өгсөн юм.

Мөн зэвсэгт хүчний 96 жилийн ойг угтан зарласан “Эх орон-Эр цэрэг” сэдэвт зохион бичлэгийн уралдаанд шалгарсан оролцогчдод шагналыг нь гардуулан өглөө.

Зохион бичлэгийн уралдаанд:

  • Гуравдугаар байрт Баянгол дүүргийн Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 10-р ангийн сурагч А.Анужин,
  • Дэд байрт Сонгинохайрхан дүүргийн 104 дүгээр сургуулийн 10-р ангийн сурагч Н.Энхбаяр,
  • Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн 12-р ангийн сурагч Э.Баасансүрэн тэргүүн байрыг эзэлсэн байна.

Энэ өдрийн үйл ажиллагааны төгсгөлд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Улаанбаатар чуулгын хамтарсан тоглолт болсон юм.

Өдөрлөгт Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, ЗХЖШ-ын удирдлагууд болон албаны төлөөлөгчид хүндэт зочноор оролцов. Мөн нийслэлийн иргэд, ахмад дайчид, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн албан хаагчид, ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчид хүрэлцэн ирсэн байлаа.

Фото

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг