Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хиймэл Оюун ухаанаар оролдсон хүн дэлхийн хамгийн анхны ИХ НАЯДТАН болно

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 3 сарын 15
IKON.MN
Зураг зураг

Хэрвээ чи манай дэлхийн хамгийн анхны $1 их наядын хөрөнгөтэй хүн болохыг хүсвэл хиймэл оюун ухааны салбарт (Artificial Intelligence) ажиллах хэрэгтэй гэж Марк Кюбан хэлжээ.

Техасын Остин хотод болж байгаа SXSW наадам дээр үг хэлэхдээ тэрбумтан, бизнесмэн, Даллас Маверикс багийн эзэн Марк Кюбан залууст хандан ингэж зөвлөсөн байна.

Кюбан “Хиймэл оюун ухаан, түүнийг ашигласан хэрэглээ, бизнес зэрэг бидний төсөөлж байгаагүй зүйлд эзэн болсон хүн дэлхийн хамгийн анхны их наядтан болно гэдгийг би та нарт хэлмээр байна” гэжээ.

Одоогоор их наядад хамгийн ойрхон байгаа хүн гэгдэх Билл Гэйтс энэ үр дүнд хүрэхийн тулд $915 тэрбумыг нэмж цуглуулах хэрэгтэй байгаа. Зарим судлаачид Гэйтсийн насан туршдаа бий болгосон, үлдээсэн баялаг нь нийлбэр дүнгээрээ 2040-өөд оны дунд үед их наядад хүрч магадгүй гэдэг юм.

Технологийн салбарын бизнесмэнүүд анхны их наядтаны тухай өмнө нь ярьж байсан. Баялгийн тэгш бус хуваарилалтыг судалдаг шинжээч Боб Лорд “энэ хурдаараа хөгжвөл ирэх 25-30 жилд ийм хэмжээний хөрөнгөтэй хүн бий болно. Гэхдээ өнөөдөр хараахан бий болоогүй байгаа технологийн салбараас төрөх болов уу” гэж ярьж байжээ.

 

Эх сурвалж: Business Insider