Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

МЭДЭГДЭЛ

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 3 сарын 15
Сурталчилгаа

Самсунг Электроникс компанийн баримталдаг үндсэн зорилго нь дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэл юм.

Манай бүтээгдэхүүнтэй холбоотой гомдол, асуудлуудад бид өндөр ач холбогдол өгч судалж, шийдвэрлэдэг. Энэхүү албан мэдэгдлээр Монголын зах зээлд Мобиком Корпораци ХХК-аар борлуулсан Galaxy J7 (J710F) загвартай холбоотой үүссэн асуудлын талаар хэрэглэгчдэдээ тайлбар хүргүүлж байна.

Тухайн утсан дээр 4G сүлжээнээс 3G болон бусад сүлжээнд шилжих хугацаа их байснаас болж яриа тасалдах, сүлжээ унах гэх мэт тохиолдлууд гарч байсныг нягтлан шалгасны үндсэн дээр 2017 оны 2-р сарын 1-нд үйлдлийн системийг шинэчлэн гаргаж асуудлыг бүрэн шийдвэрлэсэн болно.

Одоогоор энэ асуудал бүрэн шийдэгдсэн байгаа бөгөөд хэрэглэгчдийн утсаа ашиглахтай холбоотой ямар нэгэн асуудал гарахгүй гэдгийг мэдэгдэж байна.

Хэрэв та Galaxy J7 (J710F) загварын утастай боловч үйлдлийн системийн хамгийн сүүлийн хувилбарыг суулгаж амжаагүй байгаа бол доорх зааврын дагуу шалгаад, үйлдлийн системээ шинэчлэхийг зөвлөж байна.

Үйлдлийн системийг шинэчлэхийн тулд дараах цэсэд орно:

Хэрэглүүрүүд /Apps/ > Тохиргоо /Settings/ > Төхөөрөмжийн тухай /About device/ > Шинэчлэлүүдийг гараар татаж авах /Download updates manually/

Зураг дээр дарж ТОМООР үзнэ үү

 

 

Samsung Electronics Монгол дахь Төлөөлөгчийн газар

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.