Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: “Хөсөгтөн Баг” НҮБ-ийн төв байранд тоглолтоо толилуулсан АНХНЫ Монгол хамтлаг боллоо

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Монголын язгуур урлагийн гайхамшигт өв соёлыг сурталчилан, таниулах ирмүүн зорилгын дор нэгдэн нийлсэн Хөсөгтөн багийн АНУ, Канад улсаар хийж буй аялан тоглолт амжилттай үргэлжилж байна.

Гуравдугаар сарын 3-наас Канадын Оттава хотоос эхэлсэн энэхүү аялан тоглолт одоогоор нийт таван хотод зохион байгуулагдаад байна.

Канадын Торонто хотноо болсон PDAC уул уурхайн олон улсын чуулга уулзалтанд тус багийнхан уран бүтээлийн дээжээ өргөснөөс гадна Буддын шашины хосгүй бүтээлүүд тэр дундаа Өндөр гэгээн Занабазарын ховор нандин бүтээлүүд хадгалагддаг Нью Йорк хот дахь Рубины музейд тоглолтоо толилуулсан юм.

Үүнээс гадна Хөсөгтөн хамтлаг НҮБ-ын төв байранд дэлхийн 100 гаруй орны зочид, төлөөлөгчдөд Монголын өв соёл, язгуур урлагийн гайхамшгийг мэдрүүлсэн анхны Монгол хамтлаг болж байгаагаараа онцлог юм.

“Хөсөгтөн Баг”-ийн аялан тоглолт цааш 6 хотоор үргэлжилнэ

Country

City

Date

Concert hall

1

USA

Chicago

Saturday, March 17

Mandel Hall, University of Chicago

2

USA

Chicago

Sunday, March 18

Hilton Rosemont/Chicago O'Hare

3

USA

Seattle

Tuesday, March 20

Black box theater

4

Canada

Vancouver

Wednesday, March 21

Vancouver Heritage Hall

5

USA

San Francisco

Friday, March 24

International House, University of Berkeley

6

USA

San Francisco

Saturday, March 25

Throckmorton the Theatre

7

USA

Los Angeles

Sunday, March 26

Barnsdall Gallery Theatre

Гэрэл зургууд
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг