Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

ОУВС хүлээцтэй хандана гэжээ

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Олон Улсын Валютын Сангийн /ОУВС/ хөтөлбөрт хамрагдах Төсвийн тодотголын хуулийн төсөл өргөн барих хугацаа нь хойшилж байгаад ОУВС хүлээцтэй хандаж байгаагаа Монгол дахь суурин төлөөлөгчийн газраараа дамжуулан илэрхийлжээ.

Мөн түүнчлэн санхүүжилтийн багц баталгаажаагүй байгаа учир хэмжээг нь олон нийтэд зарлах боломжгүй юм байна.

“Санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр”-т хамрагдахын тулд нийлбэр дүнгээр гурван тэрбум ам.долларын санхүүжилтийн баталгаа гаргах ёстой. Тэгвэл Азийн Хөгжлийн банкнаас олгох санхүүжилтийг батлуулах талаар төв оффис дээрээ хэлэлцэж байгаа ажээ.

Хэдийгээр Дэлхийн банкны зүгээс ОУВС-ийн санхүүжилт орж ирэхэд дэмжлэг үзүүлнэ гэж байсан ч хугацаа болон хэмжээ нь хараахан тодорхой болоогүй байна.