Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын Засгийн газар: Ангараг гараг руу 2033 онд хүн нисгэнэ

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Конгресс АНУ-ын Сансар судлалын агентлаг буюу NASA-н оруулж ирсэн Ангараг гараг руу хүн нисгэх хөтөлбөрийг баталлаа. Уг хөтөлбөрт заасны дагуу 2033 онд Ангараг гараг руу хүн нисэх бөгөөд хөтөлбөрийн нийт төсөвт өртөг 19.5 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа юм. 

Ангараг гараг руу хүн нисгэх энэхүү хөтөлбөр нь АНУ-ын хэрэгжүүлсэн "Аполло" сансрын хөтөлбөрөөс хойшхи хамгийн том сансрын хөтөлбөр болж байна. NASA-н хэрэгжүүлэх уг хөтөлбөр нь гурван үе шаттайгаар хэрэгжих ажээ. Тус хөтөлбөр 2020 он гэхэд NASA-д бүртгүүлсэн сансрын нисэгчдийн дунд хэрэгжих бөгөөд АНУ-ын Засгийн газраас тогтоосон мандатын дагуу тухайн үед нь Ангараг руу нисэх бүрэлдэхүүн тодорхой болох юм байна. 

Эх сурвалж: techspot.com