Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татах санамж бичиг үйлдлээ

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Канадын нийслэл Оттава хотноо болсон Монгол-Канадын дугуй ширээний уулзалтын үеэр уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татах санамж бичиг үйлдсэн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Уг санамж бичигт 20 сая ам.долларын хөрөнгө оруулах талаар тусгажээ. Дугуй ширээний уулзалтад хоёр улсын Гадаад харилцаа болон Уул, уурхайн Хүнд үйлдвэрийн сайд нараас гадна, Канадын Азийн бүс нутаг хариуцсан сайд нар оролцсон байна. Энэхүү уулзалтаар хоёр улсын эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдаа, уул уурхай, барилга, дэд бүтэц, хөдөө аж ахуй, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүүлэх талаар ярилцдаг юм. 

Монгол Канадын дугуй ширээний уулзалт энэ жил долоо дахь удаагаа болж байгаа юм. 

Эх сурвалж: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам