НӨАТ-ын урамшууллын 2017 оны хоёр дахь удаагийн сугалааны тохирол гуравдугаар сарын 19-ний Ням гарагт 19:35 цагаас Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн та 2017 оны 2-р сарын 1-нээс 2-р сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд /
ebarimt.mn/ бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах юм.
Баримтаа бүртгүүлж, сугалаандаа хамрагдахыг Татварын Ерөнхий Газраас зөвлөлөө.