Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Роботуудыг ялахын тулд эзэмших ёстой 5 чадвар

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 3 сарын 7
IKON.MN
Зураг зураг

Хиймэл оюун ухааны хөгжил ирээдүйд хэвлэл мэдээлэл, зар сурталчилгаа, жижиглэнгийн худалдаа, санхүү, эрүүлийг хамгаалах зэрэг салбаруудад хүчтэй нөлөө үзүүлнэ гэгдэж байгаа.

Технологийн судалгааны Gartner компанийн тооцоолж байгаагаар ойрын жилүүдэд хэрэглэгчтэй шууд харилцдаг бүх ажлын 85 хувьд хүн оролцохоо больж, роботууд эзэгнэнэ гэжээ.

Зарим хүмүүс бүтээлч (creative) чадварыг эзэмшсэн байх нь роботуудаас хамгаалагдах боломж гэж ярьдаг. Гэвч энэ ойлголт бас эргэлзээтэй байна.

Саяхан IBM-ийн Watson компьютер “20th Century Fox” кино компанитай хамтран киноны трэйлер бүтээсэн бол “The Painting Pool” програм хүмүүсийн сэтгэл хөдлөлийг таньж, хариу үйлдэл хийдэг болсон. Майкрософтын судлаачдын бүтээсэн хиймэл оюун ухаант програм Рембрандтын бүтээл дээр анализ хийсний дараа яг ижил хэв маягтай 3 хэмжээст дүрслэлийг бүтээж чадсан байна.

Тэгвэл яг ямар чадвар эзэмшсэн хүн Роботын эрин үед ажлаа, өрсөлдөх давуу талаа алдахгүй үлдэж чадахыг брэндийн эксперт Марти Ньюмэйер “Metaskills: Five Talents for the Robotic Age” номондоо өгүүлжээ.

Эдгээр нь

  1. Мэдрэх: хүнлэг зөөлөн сэтгэл, зөн совин
  2. Харах: Жижиг хэсгүүдийн системд оролцох оролцоог том зургаар нь харах чадвар
  3. Төсөөлөх: шинэ зүйлсийг санаандаа ургуулж, дүрслэх чадвар
  4. Бүтээх: Санаачилж, зураглаж, загварчилж, ажиллуулах чадвар
  5. Суралцах: Суралцах аргад суралцах

Эдгээрээс 5 дахь чанар буюу суралцах арга барил эзэмших нь бусад дөрвөн чанарыг нийлүүлснээс илүү чухал болохыг онцолжээ.

Хүүхдээ роботуудтай өрсөлдөхөд бэлдэхийн тулд тасралтгүй суралцагч болгох нь хамгаас чухал. Зөвхөн уншиж судлах нь хангалттай биш, тав тухтай, дассан төлөвөөсөө гарч (comfort zone) шинэ сорилттой тулгарч үзэхээс айхгүй байх.

Нэг үгээр хэлбэл үл таних орчинд үсрэн орж, шинэ зүйлсийг таньж мэдэхээс илүү хүний мэдрэмжүүдийг сэргээх хүч байхгүй гэдгийг зохиолч дурджээ. Энэ чанар л хүнийг роботуудаас ялгаруулах юм.

 

Эх сурвалж: Inc.Com