Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Он гарсаар Монголын 70 иргэн ГАДААДАД гэмт хэрэгт холбогджээ

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шинэ он гарсаар эхний хоёр сарын байдлаар манай улсын 70 иргэн гадаадад гэмт хэрэгт холбогдсон байна. Гэмт хэрэгт холбогдсон иргэдийн дийлэнх нь хулгайн гэмт хэрэг үйлдсэн байдаг.

“Гэмт хэрэгт холбогдсон иргэдийг консулын газраар дамжуулан өмгөөлөгчөөр хангаж, шаардлагатай хууль зүйн туслалцааг тухайн орны байгууллагатай хамтран хүргэдэг. Сэтгэл санааны болон бусад дэмжлэгийг хүргэхийн тулд ажилладаг” ГХЯ-ны Консулын газрын дэд захирал Л.Мөнхтүшиг ярьж байлаа.

Мөн түүнчлэн одоогийн байдлаар Монголын найман иргэн хар тамхины хэрэгт холбогджээ. Үүнээс дөрөв нь хар тамхи тээвэрлэсэн хэрэгт, дөрөв нь хар тамхи хэрэглэсэн хэрэгт холбогдсон байна.

ГХЯ-аас хүний ачаа барааг тээвэрлэхгүй байх, элдэв иргэний ятгалгад өртөхгүй байх, заавал тээвэрлэх бол шалгаж байж тээвэрлэхийг ард иргэддээ анхаарууллаа.