Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

81 настай Япон эмээ iPhone-д зориулсан анхны аппликэшнээ гаргажээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 3 сарын 6
IKON.MN
Зураг зураг

60 наснаасаа буюу тэтгэвэрт гарсныхаа дараагаас эхлэн компьютерт суралцсан 81 настай Масако Вакамия гуай өнгөрсөн долоо хоногт iPhone-д зориулсан анхны аппликэшнээ зах зээлд гаргажээ.

Технологийн ертөнцөд хожимдож орохоосоо өмнө тэр 43 жил Японы томоохон банканд ажиллаж байсан юм.

Түүний аппликэшн нь Хинамацури гэх Японы уламжлалт соёлыг хүмүүст заах зорилготой. Жил бүрийн гуравдугаар сарын 3-нд болдог Охидын өдрөөр улажлалт хүүхэлдэйнүүдийг тусгай байрлалаар өрж хүмүүст үзүүлдэг наадам болдог гэнэ.

Аппликэшн нь дэлгэцэнд байх 4 эгнээнд 12 хүүхэлдэйг хэрхэн зөв байрлуулахыг заадаг аж. Бүх хүүхэлдэйг зохих байрлалд өрж дуусгах зорилготой тоглоом юм.

 

"Hinadan" нэртэй тоглоомын аппликэшнийг энэ холбоосоор үзэх боломжтой.

Вакамия гуай үүнээс гадна Япон, Англи хэл дээр блог хөтөлж, аялалын дүрс бичлэг, зураг зэргээ хүмүүстэй хуваалцахаас гадна Excel програм ашиглан урлагийн бүтээл хэрхэн хийхийг хүмүүст заадаг ажээ.

Тэр бас гурван жилийн өмнө TEDx арга хэмжээнд илтгэл тавьж, технологийн эрин үед хэрхэн идэвхтэй наслах талаар ярьж байсан юм.

Эх сурвалж: TheNextWeb