Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

3D хэвлэгчээр амины орон сууцыг 24 цагийн дотор босгожээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 3 сарын 6
IKON.MN
Зураг зураг

Амины орон сууцыг хэдхэн цагийн дотор хэвлэж гаргадаг болох цаг ойрхон болжээ. Сан Франциско хотын Apis Cor нэртэй стартап компани 3D хэвлэх технологийн тусламжтайгаар жижиг боловч тохилог сууцыг 24 цагийн дотор босгож үзүүлжээ.

37 метр.кв талбайтай сууцыг тэд саяхан Орос дахь түншийнхээ газар дээр ингэж босгосон байна. Өргөгч буюу кран хэлбэртэй хэвлэх машин бетон давхаргуудыг дээр дээрээс нь хэвлэсээр бүтэн байшин босгожээ. Компанийхны хэлж байгаагаар энэхүү бетон хийц нь 175 жилийн настай гэнэ.

Хана босгож дууссаны дараа хэвлэгчийг холдуулж, барилгачид дээвэр, дулаалга, цонх зэргийг нэмж угсарсан байна.

Ийм жижиг сууц босгоход зардал нь $10,000 болох ба хамгийн үнэтэй хэсгүүд нь хаалга, цонх болохыг компани мэдээлжээ.

Ийм сууцнуудыг богино хугацаанд хүмүүсийг орох оронтой болгоход ашиглах нь тохиромжтой гэнэ.

Эх сурвалж: Quartz