Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Канадад Монголын хөрөнгө оруулалтын чуулган болно

www.mongolianminingjournal.com
2017 оны 3 сарын 3
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам жил бүр Канадад болдог дэлхийн уул уурхайн PDAC хурал дээр Монголд төвлөрсөн бага хурал зохион байгуулдаг билээ. Энэ жилийн PDAC хурал энэ сарын 5-8-нд Торонто хотноо болно.

Хурлын хамгийн эхний өдөр Монголд төвлөрсөн бага хурал “Монгол: Тогтвортой байдлын төлөө нөөц боломжийг нээх нь” сэдвээр болох юм байна. Хурлаар Монголын хөрөнгө оруулалтын орчин, өрсөлдөх чадварыг сайжруулахаар хийж буй алхмууд, хайгуулын шинэ боломжууд, хайгуулын шинэ нээлтүүд, төслүүд, хөрөнгө оруулалтын боломжийн талаар голлон ярилцана.

Хуралд салбарын яам, Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ), Монголын хайгуул, уул уурхайн компаниуд болон хэвлэл мэдээллийнхэн оролцоно.

Монголын хуралд 240 орчим хүн бүртгүүлээд байгаа бөгөөд 150 орчим нь мэргэжлийн хөрөнгө оруулалтын байгууллагын төлөөлөл байх юм.

Хуралд УУХҮ-ийн сайд, АМГТГ-ын дарга, хоёр улсын элчин сайдууд илтгэл тавихаас гадна “Эрдэнэс Монгол”, “Оюутолгой” компани болон Монголд хайгуул хийж байгаа компаниуд илтгэл тавих юм. Энэ дунд энэ жил Торонтонгийн хөрөнгийн биржид IPO хийхээр төлөвлөж буй “Steppe Gold” компанийн илтгэл багтана. Тус компани Алтан цагаан овоо төсөлд хайгуул хийж байгаа юм.

PDAC хурлын хувьд дэлхийн хайгуул, уул уурхайн чиглэлийн хамгийн томд тооцогдох хурал чуулган гэдгээрээ салбарынхны анхаарлын төвд байдаг ач холбогдолтой арга хэмжээ юм. Тиймдээ ч Монголын салбарын яам уг хуралд ихээхэн хүч тавьж оролцдог гэж хэлж болно.

Зураг