Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлчүүд Сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанаа ямар сувгаар үзсэн бэ?

Б.Дөлгөөн
2017 оны 3 сарын 3
iKon.MN

Максима Консалтинг компаний бэлтгэсэн судалгааны тайлан.

Сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан нь Үндэсний их баяр наадмын дараа орох томоохон барилдаануудын нэг юм.

Цол олгодоггүй учир хамгийн өрсөлдөөн ихтэй, хамгийн шударга барилдаан гэж үзэх нь ч байдаг. Иймд үзэгчдийн сонирхлыг ихээхэн татдаг барилдаан юм. Гэвч Бөхийн өргөө буюу барилдаан болох газар нь нийт 2,500 орчим л үзэгчийн суудалтай учир ихэнх хүмүүс телевизээр бөхөө сонирхон үздэг байна.

Өнгөрсөн жилүүдэд Цагаан сарын барилдаан 14:00 цагаас эхэлдэг байсан бол энэ жил 12:00 цагаас эхлүүлснээрээ онцлог байлаа. Мөн хамгийн олон буюу нийт 15 сувгаар шууд дамжуулсан байна.

Эдгээр 15 сувгийн үзэгчийн нийлбэр дүнгээр нийт үзэлтийг минутын задаргаатай харуулбал:

1. Сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдааны үзэгчийн муруй, минутаар

Сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдааныг 550,000 орчим үзэгч ямар нэг байдлаар сонирхон үзжээ.

ГРАФИК-1-ийн үр дүнгээс харахад үндэсний бөхийн барилдааны эхний тав хүртэлх давааны үзэлт 100,000 орчим байсан бол тавын даваанаас хойш үзэгч 2 дахин нэмэгдэж хамгийн ихдээ 267,000 орчим үзэгч нэгэн зэрэг сонирхон үзжээ.


2. Сувгуудын сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдааны шууд дамжуулалтын рейтинг

Үндэсний бөхийн барилдааныг шууд дамжуулсан сувгуудын рейтингээс харахад үзэгчид TV9 сувгаар бөхөө түлхүү үзсэн нь харагдаж байна.

TV9 суваг нь заал танхимын барилдаануудыг тогтмол шууд дамжуулдаг бөгөөд бусад сувгуудаас илүү туршлагатай гэж хэлж болно. Иймдээ ч бөх сонирхогчдыг өөрийн сувагтаа илүү татаж чадсан гэж үзэж болохоор байна. 


Үндэсний бөхийн барилдааны шууд дамжуулалтын хугацаан дахь нийт ТВ үзэлтийн 55.5 хувийг зөвхөн бөхийн барилдааны үзэлт бүрдүүлсэн байна.

Үүнийг сувгаар задлан харуулбал:

3. Сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдааны үзэлтийн хувь, сувгаар, нийт ТВ үзэлтэнд эзлэх хувиар


 

Үндэсний бөхийн барилдааны үзэлтийг 100 хувь гэж авч үзвэл аль суваг хэдэн хувийг бүрдүүлсэнийг зургаар харуулбал

4. Сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдааны үзэлтийн хувь, сувгаар, Зөвхөн үндэсний бөхийн барилдааны үзэлтэнд эзлэх хувиар


 

5. Сарын шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдааны үзэгчийн муруй, минутаар, сувгийн задаргаагаар

 

Тус компаний бэлтгэсэн Телевиз үзэлтийн судалгааны 2016 оны нэгдсэн тайланг ЭНД дарж татаж авах боломжтой.