Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

Дани улс дэлхийд анх удаа “дижитал ертөнцөд суух” элчин сайдтай болно

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 2 сарын 25
IKON.MN
Зураг зураг

Технологийн томоохон компаниудыг бүхэл бүтэн улс үндэстэн гэж үзэж болохоор болоод байгаа. Тухайлбал Фэйсбүүк компани гэхэд Энэтхэгээс их хүн амтай, Эстони зэрэг улсуудын ДНБ-ээс илүү орлоготой (2016 оны байдлаар) болсон байна.

Энэ бүхнийг харгалзан үзээд Скандинавын бяцхан орон Дани дэлхийн томоохон технологийн компаниудад өөрийн үндэстний эрх ашгийг хамгаалах, төлөөлөх зорилготой “digital ambassador” буюу дижитал элчин сайдтай болох гэж байна.

Саяхан Вашингтон Пост сонинд Даний гадаад хэргийн сайд Андерс Самуэлсен ярихдаа “бусад улсуудтай дипломат харилцаанд ордог шиг бидэнд бас Google, Facebook, Apple зэрэг компаниудтай хэл амаа ололцох нь чухал болоод байна. Олон компаниудын бүтээгдэхүүн, шинэ технологи Даничуудын өдөр тутмын амьдралд олон янзаар нөлөөлдөг болсноос ингэх хэрэгтэй болж байгаа юм” гэж ярьжээ.

Одоогоор Даничууд энэ ажилд хамгийн сайн тохирох хүнийг хайж байна.

Ингэснээр Дани улс дэлхийд анх удаа дижитал ертөнцийн элчин сайдтай улс болох юм.

 

Эх сурвалж: TheNextWeb