Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

25,000 зээлдэгчийн зээлийн эрсдлийн үнэлгээнд зохицуулалт хийжээ

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Мэдээллийн санд сөрөг түүхтэй 25,000 гаруй зээлдэгчийн эсрдлийн үнэлгээнд зохицуулалт хийсэн талаар Монголбанкнаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Иргэн санхүүгийн мэдлэгийн дутмаг байдал, түүнээс гарах үр дагаврыг ухамсарлаж, ойлгоогүйн улмаас зээлийн мэдээллийн санд сөрөг зээлийн түүхтэй болсон байдаг. Иймээс зээл авч чадахгүй байдал түгээмэл гардаг байна.

Монголбанкны Хятанлт, шалгалтын газрын захирал Н.Батсайхан “Иргэд ААН-үүдэд арилжааны банкнаас зээл олгоход зээлийн мэдээллийн санг ашигладаг. Сөрөг зээлийн түүхтэй иргэд банкуудад зээл хүсэхэд банкуудын зүгээс зээл олгохгүй байдал гарч байна.

Иймээс иргэдийн санал гомдол дээр үндэслэн нэг удаагийн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Нийт 25,000 гаруй зээлдэгчийг хамрууллаа.

Гол шалгуурыг, нэг жилээс илүүгүй хугацаатай зээл авч, түүнийгээ эргүүлэн төлсөн байх, анх авсан зээл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй байхаар тогтоосон.

Ийм зээлдэгчдэд банкууд нэг удаагийн арга хэмжээ авч, зээлийн эрсдлийн үнэлгээнд нь зохицуулалт хийлээ” гэв.

Ингэснээр бага орлоготой иргэдийн санхүүгийн хүртээмж нэмэгдэх, зээлжүүлэлт явагдаж, эдийн засгийг тэтгэх үр дагавар гарна гэж үзэж байгаа аж.