Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Зайсангийн уугуул 44 иргэнд газрын гэрчилгээг нь гардууллаа

ikon.mn
2017 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн ХУД-ийн  IV,XI дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан, Арцатын аманд 1960-аад оноос хойш амьдарсан уугуул 44 иргэнд өнөөдөр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол газар ашиглалтын гэрчилгээг нь гардууллаа.

Уг ажлыг судлан шийдвэрлэх ажлын хэсэг газрын давхцалгүй инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй газарт байршаагүй, нийтийн эзэмшлийн орц, гарц таглаж буугаагүй, аливаа шатны шүүхэд маргаангүй гэхчилэн ямар нэг зөрчилгүй эдгээр иргэнд газрын гэрчилгээг нь олгохоор шийдвэрлэжээ.

Тус арга хэмжээний үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол иргэдэд хандан “Богдхан Уулын Зайсангийн ам болон Арцатын аманд олон жил амьдарч байгаа иргэдийн газрын асуудал шийдэгдэхгүй олон жил явж ирсэн.

Миний бие эдгээр иргэддээ газар олгох нь зүйтэй гэсэн шийдвэрийг анх гаргаж байсан. Ингээд зөвшөөрөлгүй оршин сууж байсан иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх ажлын хүрээнд XI дүгээр хорооны  463, IV хорооны 135 иргэн нийт  53.27 га газрыг “Бичил эко аялал жуулчлал”-ын зориулалтаар газар ашиглах эрх олгоод байна.

Газар ашиглах эрхийн гэрчилгээ авч байгаа иргэд газраа байгаль орчинд сөрөг нөлөөгүй ашиглаж Хамгаалалтын захиргааны тавьж буй хууль ёсны шаардлагыг биелүүлж ажиллана гэдэгт итгэж байна” гэлээ.

 

Газрын гэрчилгээгээ авсан иргэд БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд баярлаж, талархсанаа илэрхийллээ гэж БОАЖЯ-ны Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.