Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Ариунболд: Солонгос хүн манай улсын иргэнийг хөнөөсөн гэдэг нь ТАШАА МЭДЭЭЛЭЛ

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2017 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн байдлаар гадаадын 8 улсад манай 32 иргэн гэмт хэрэгт холбогдож, өнөөдрийн байдлаар 14 улсад нийт 168 монгол иргэн ял эдэлж байна.

Мөн 2017 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн байдлаар гадаадын 10 улсад манай 13 иргэн нас барсан бөгөөд тэдгээрийн төрөл төрөгсдөд мэдэгдэх, тэдэнд тухайн улсын виз авахад туслах, шарил, чандрыг эх оронд нь авчруулах арга замын талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна.

Консулын газрын захирал Я.Ариунболд “Нас барсан иргэдийн асуудлын талаар бид ёс зүй, хүмүүнлэгийн үүднээс мэдээлэл өгөхгүй байгаа.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл тараахгүй байгаа боловч бүх холбогдох арга хэмжээ, бүртгэлийг хийж байна.

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг 2 Монгол иргэн 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн орой хоорондоо муудалцаж, нэгнийхээ амийг хөнөөсөн хэрэг гарсан. Энэ хэрэгтэй холбогдуулан БНСУ-ын Хойд Кёнсан аймгийн Ёондог цагдаагийн газар 2 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн дээрх иргэнийг хорьж, хэргийг шалгаж байна.

Сэжигтэн нь Солонгосын иргэн байсан гэдэг мэдээлэл ташаа юм.

Мөн Канадын Калгари хотод нэгдүгээр сарын 23-нд манай улсын иргэн толгойдоо буудуулж нас барсан хэрэг гарсан. Бид энэ хэргийн мөрөөр ажиллаж байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан нэг хүн баривчлагдсан гэдэг мэдээлэл байна. Мөрдөн байцаах хэлтсээс тус хэргийг хар тамхитай холбоотой байсныг нь шалгаж байна гэсэн мэдээлэл ирсэн” гэв.