Гадаад Харилцааны Яамнаас сар бүр зохион байгуулдаг “Мэдээллийн цаг” өнөөдөр боллоо.
ГХЯ-ны Төрийн Нарийн Бичгийн дарга Д.Даваасүрэн “Ерөнхийдөө ойрын хугацаанд ОХУ, Монгол Улс хоёр орны харилцаа өндөр түвшинд хүрч байна.
Цаашид хоёр орны харилцааг өндөр түвшинд гаргах зорилтын хүрээнд сайд маань яриа хэлэлцээр хийж байна. ОХУ-ын айлчлалын хүрээнд Ростех-ийн удирдлагуудтай уулзалт хийх ямар нэг төлөвлөгөө байхгүй.
Үүний дараагаар манай Гадаад харилцааны сайдыг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И албан ёсоор айлчлахыг урьсан. Энэ айлчлал энэ сарын 19,20-ны өдрүүдэд болох төлөвлөгөөтэй байна.
Тус айлчлал хоёр орны тэнцвэртэй харилцааны хүрээнд хийгдэнэ. Айлчлалын хүрээнд 4.3 тэрбум долларын асуудал яригдана гэсэн зүйл байхгүй. Энэ нь ор үндэсгүй ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор мэдэгдье” гэлээ.
ГХЯ-ны гадаад худалдаа, эдийн засгийн чиглэлээр 2017 онд