2018/02/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,398.26₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-19°
08:00
S44
-24°
09:00
S44
-24°
10:00
S44
-21°
11:00
S44
-18°
12:00
S44
-15°
13:00
S28
-13°
14:00
S28
-12°
15:00
S28
-11°
16:00
S28
-11°
17:00
S28
-12°
18:00
S28
-14°
19:00
S28
-17°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/02/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Грэммийн 3 шагнал хүртсэн Адель цуг нэр дэвшсэн Бэйонсед хайр зарлав

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 13
iKon.MN

Оны шилдэг хөгжмийн уран бүтээл тодруулдаг Грэммийн шагнал гардуулах ёслол 59 дэх удаагаа хэдхэн цагийн өмнө болж өнгөрлөө.

Британий поп од Адель энэ жил “Hello” дуугаараа шилдэг бичлэг, шилдэг дууны шагнал, “25” цомог нь оны шилдэг цомгийн шагнал хүртсэн юм.

Харин нэрт дуучин маань шилдэг цомгийн шагнал хүртэхдээ уг шагналыг хамт нэр дэвшсэн Бэйонсе “Lemonade” цомгоороо авах ёстой байсан гэж хэллээ.

Тэрээр “Миний сонголтоор оны шилдэг цомог бол Lemonade. Тэр бол миний бүх амьдралын шүтээн” гэж Бэйонсег магтсан байна. Адель цааш нь “Би түүнийг авах ёстой гэж бодож байсан. Оны шилдэг цомгийг авахын тулд тэр ямар чөтгөрөө хийх ёстой байсан юм бол?” гэж хэвлэлийнхэнд ярьжээ.

Харин шагнал гардаж авсныхаа дараа тайзан дээр үг хэлэхдээ төгсгөлд нь Адель “Би чамайг миний ээж байгаасай гэж боддог шүү” гэж Бэйонсед хэлсэн юм.

Эх сурвалж: Mashable

x