Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энхдэлгэр: Ипотекийн зээл тогтвортой үргэлжлэх нөхцөл бүрдэж байна

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Ипотекийн зээлийн шинэчилсэн журмын хүрээнд Монголбанк, Засгийн газар, МИК болон арилжааны банкууд хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр арилжааны банкууд гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулах ажиллагаа боллоо. 

Ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид хамтран ажиллах гэрээнд заасан үүргийнхээ дагуу ипотекийн 8 хувийн хөтөлбөрийг тогтвортой үргэлжлүүлэх болно.

“Голомт” банкны Гүйцэтгэх захирал Ө.Ганзориг “Манай банкны зүгээс санхүүжилтийг нэмэх шаардлагатай гэж үзэж байгаа. Одоогоор их хэмжээний дугаарлалт, хүлээлт үүссэн байна. Барилгын компаниудын хувьд 8 хувийн орон сууцны зээл үргэлжилнэ гэсэн үндэслэлээр их хэмжээний орон сууц барьсан.

 

Өнөөдрийн байдлаар борлуулалт нь удаашралтай болсон. Тийм учраас Монголбанкны зүгээс борлуулалтыг дэмжих энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэх зорилгоор гэрээ хийж байна. Голомт банкны зүгээс сар бүр 6-7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгож байна. Гэсэн хэдий ч олон тооны шийдвэрлэгдсэн хүсэлтийн зээл олгогдохгүй хүлээгдсээр байна.

Манай банк Монголбанкнаас гаргасан журмын хүрээнд зээлээ олгодог” гэв. 

Монголбанкны ОНБМТ-ийн мэргэжилтэн Л.Энхдэлгэр "Монголбанк ипотекийн зээлийн шинэчилсэн журмыг аравдугаар сард баталсан. Журмын хүрээнд оролцогч талууд гэрээ байгуулж байна. Өнөөдөр арилжааны банкууд гарын үсэг зурлаа. Цаашид ипотекийн зээл тогтвортой үргэлжлэх нөхцөл бүрдэж байна.

 

Журмын хүрээнд орсон гол өөрчлөлт нь санхүүжилтийг ипотекийн зээлийн эргэн төлөлттэй уялдуулж байгаа. Ипотекийн зээлийн эргэн төлөлт маш сайн байдаг: Өнгөрсөн 10 дугаар сараас хойш 111.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг Монголбанкнаас санхүүжүүлсэн" гэв. 

 
 
 
 
 
 
 
 
 
 

Гэрэл зургийг Г.Өнөболд MPA.mn