Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, буцаан олголтын материалыг хоёрдугаар сарын 15-ны өдрийг дуустал авна гэдгийг албаныхан санууллаа.
ХХОАТ-ын тайлан, хөнгөлөлт, чөлөөлөлтийн материалыг Улаанбаатар хотын оршин суугчдын хувьд Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүд буюу Драгон, Дүнжингарав, Мишээл төвүүдэд дүүрэг харгалзахгүй хүлээн авч байгаа аж.
ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД:
Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ төлөгч нь хуулийн 16.1.12 дахь хэсэгт заасны дагуу хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогоо татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлнэ.
Мөн албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр, татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлэн албан татварын хөнгөлөлт эдэлнэ гэж заасан байдаг.
Албан татвар төлөгч хөнгөлөлт чөлөөлөлт эдлэхийн тулд өөрийн албан ёсоор бүртгэлтэй амьдран суудаг нутаг дэвсгэрийн татварын албанд хандан тайлангаа, доорх бүрдүүлэх материалын хамт хүргүүлнэ.
Албан татвар төлөгч татварын албанд бүртгүүлэн татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр /Цэнхэр дэвтэр/ авахдаа 2% зураг цээж зураг, иргэний үнэмлэхний хуулбар, хорооны тодорхойлолт, дэвтрийн үнэ 500 төгрөгтэй ирэх ба бүртгэл хийлгэсний дараа татварын цахим системд нэвтрэх нэр, нууц үгийг авна.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
Татварын цахим систем e-tax.mta.mn -рүү нэвтэрч ТБ-06/А/ тайлангийн маягт,ТБ-06/б/ тайлангийн мэдээний хамт бөглөн цахимаар илгээх ба тайлан, мэдээ тус бүрийг 2 хувь хэвлэн, татварын албанд хандсан Албан татварын илүү төлөлт баталгаажуулах хүсэлт, санхүүгийн асуудал хариуцсан нэгжид хандсан Буцаан олголт авах хүсэлтийн хамт нэгдсэн загварын дагуу гарган бусад бүрдүүлэх материалын хамт харьяа татварын албанд хүргүүлнэ.
Орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх аНХНЫ жилд дараах материалыг бүрдүүлнэ.
Орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх ДАРААГИЙН жилд дараах материалыг бүрдүүлнэ.
ХХОАТТХ-ийн 24.6-д зааснаар /Эцэг эх нь хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн бол/ сургалтын төлбөрийн хөнгөлөлт,чөлөөлөлт эдлэх бол дараах материалыг бүрдүүлнэ.
ХХОАТТХ-ийн 24.7-д зааснаар /Оюутан өөрөө ажил хийж төлбөрөө төлсөн бол/ сургалтын төлбөрийн хөнгөлөлт,чөлөөлөлт эдлэх бол дараах материалыг бүрдүүлнэ.
Эх сурвалж: Татварын Ерөнхий Газар