Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Дональд Трампын зээ охины САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын шинэ ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Хятадын талаар байнга эвгүй мэдэгдэл хийж байгаа энэ үед нэгэн үйл явдал Америк-Хятадын харилцаанд гэрэл тусгаж байна.

Өчигдөр Трампын 5 настай зээ охин Арабела мандарин хэл дээр дуу дуулж, Хятадын сар шинийн мэндчилгээ хүргэж байгаа дүрсийг ээж Иванка Трамп нь өөрийн Инстаграм хуудсанд нийтэлжээ.

Арабела нь багаасаа Хятад хэл соёлд суралцаж, гэртээ Хятад гэрийн багштай байдаг тухай өмнө нь мэдээлж байсан. Өнгөрсөн жилийн сар шинээр тэр бас мандарин хэл дээр шүлэг уншиж мэндчилгээ хүргэсэн нь Хятадын олон нийтийн сүлжээг байлдан дагуулсан юм.

Ээж охин хоёр энэ жилийн сар шинээр Вашингтон дахь Хятадын Элчин сайдын яаманд мөн зочилсон юм байна.