Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Цахилгаан G-CLASS-ийг танилцууллаа

WWW.CARDOCTOR.MN
2017 оны 2 сарын 3
Cardoctor
Зураг зураг

Дэлхийд анх удаагаа бидний сайн мэдэх Жи Класс загварыг Крэйсэл компани цахилгаан хөдөлгүүртэй болгон танилцууллаа. Эхний ээлжид хуучин Калифорни мужийн мээр Arnold Schwarzenegger туршиж үзсэн бөгөөд Миний мөрөөдөл биеллээ, ийм хурдан офф-роад машин байх боломжтой гэж үү? хэмээн дуу алдсан юм. Харин ойрын хугацаанд тэрбээр Лос Анжелест туршилтыг хийхээр төлөвлөөд байгаа юм байна.

Үндсэн суурь нь G350d загвар бөгөөд түүнийг цахилгаан хөдөлгүүртэй болгосноор 300 км зайг бүтэн цэнэгээр туулах боломжтой болсон. Батарейн хувьд 80 кВатт/ц чадалтай бөгөөд нийт жин нь 510 кг аж.

 

Батарейг 2 хувааж байршуулсан ба нэгийг нь капот доор, нөгөөг нь хойд дугуйн хооронд хуучин бензин банкны оронд байршуулсан гэнэ. Ингэснээр тав тух, офф-роад чадвар нь огт алдагдаагүйг цохон тэмдэглэсэн.

 

Хэд хэдэн цахилгаан мотор, жижгирүүлсэн араа зэргийн тусаар 490 м.хүчийг гаргаж 183 км/ц хурдлах боломжтой болсон байна. Харин 100 км/ц хурдыг 5.6 секундэд авч ердөө 25 минутын дотор батарейн 80% цэнэглэгдэх боломжтой болжээ.

 
 
 

 

Зураг