Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын Хөрөнгийн Бирж яагаад дайнтай Палестинаас дорд гэж?

ikon.mn
2017 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Манай улс олон улсын хөрөнгийн зах зээлд индекстэй болсноор дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдыг татах илүү боломжтой. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулагчдыг гадаадын хөрөнгө оруулалтыг татна гэсэн үг. Зөвхөн хөрөнгө оруулалтын ашигтай “Тавцан”-г олоод зосохгүй дотоодын бүртгэлтэй компаниудыг гадаад зах зээлтэй холбох “гүүр” бүрдэх юм. Боломжийг хүссэн ч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн индекс манай зах зээлээс хол байна.

Гэтэл дайн байлдаантай Палестин Английн FTSE индексийн “Fronteir Market”  хэмээх хөгжиж буй зах зээлийн статуст багтаж орхив.

FTSE нь олон улсын хэмжээнд индексийн тооцоолол, зах зээлийн зэрэглэл тогтоох чиглэлээр тэргүүлэгч дэлхийн 80 гаруй орны зэрэглэлийг тогтоож 250,000 индексийг тооцдог бөгөөд дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын сангууд, хөрөнгө оруулалтын банкууд  хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа эх сурвалжуудын нэг FTSE-гийн мэдээлэл. Манай улс энэ статуст багтах хүсэлтээ өгсөн ч өнөөг хүртэл тойргийн гадна байгаа юм.

Дэлхийн 40 орчим улсын хөрөнгийн биржүүдийг багтаасан “Fronteir Market”  хэмээх хөгжиж буй орнуудын үнэт цаасанд АНУ-ын хөрөнгө оруулалтын сангууд гэхэд 15 тэрбум доллар оруулдаг. Тэгэхээр бид хөгжиж буй зах зээлийн статуст багтчихвал хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахаас эхлээд олон давуу тал үүснэ гэсэн үг.

Палестинд биднээс дутуу тал өчнөөн бий. Манайх шиг НҮБ-ийн гишүүн биш. Дээр нь дайны хөлд нэрвэгдсэн. Гэсэн хэр нь нэгэн цагт эдийн засгийн 17 хувийг өсөлтөөрөө дэлхийд гэж яригдаж байсан Монголоос илүү үнэлэгдсэн нь сонирхохгүй өнгөрч боломгүй өнцөг. Тэд биднээс юугаараа илүү байв гэсэн асуултад хариу хайя.

Өнгөрсөн оны сүүлээр манай Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компаниудын зах зээлийн үнэлгээ нийлээд 590 сая долларт хүрсэн бол Палестиных гурван тэрбум ам.доллараар хэмжигджээ. Дайнтай Палестин Хөрөнгийн биржээ хамгаалалтын тусгай ханатайгаар барьж. Дэлбэрэлт, халдлагад өртөхгүй гэж. Машин нэвтрэхэд бөмбөгтэй эсэхийг нь шалгадаг харуул хамгаалалт ажиллуулдаг. Израильтай хэл үгээ ололцдоггүй энэ улс сүүлийн үед “өстөн”-тэйгөө бизнесийн харилцаан дээр ойлголцох хичээл зүтгэл гаргах болж. Хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх гэсэн энэ мэт хичээл мэрийлтийг нь харсан байж мэдэх юм. 

Уг нь бидэнд өчнөөн тэрбум доллараар үнэлэгдэх байгалийн баялаг, аюулгүй амгалан орчин гэж ирээд ярьвал тэднээс давуу тал олон бий. Гэвч хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэхдээ яагаад ч юм хойрго ханддаг. Мөнгөний зах зээл буюу банкны салбар нь хөгжөөд л байдаг. Төрийнхөө дэмжлэгийг аваад л байдаг. Зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагууд нь уялдаа холбоо муу. Үнэндээ FTSE нь Палестиныг “Fronteir Market”  зэрэглэлд багтаахдаа Монгол улсын нөхцөл байдалд нь үнэлгээ өгсөн юм билээ. Тэгэхдээ Монгол Улсын хөрөнгийн зах зээл нь FTSE-гийн шалгуур болох 21 шалгуур үзүүлэлтээс 4 үзүүлэлт хангаагүй гэдэг дүн гарчээ.

Бидэнд тулгарч буй гол хүндрэлүүд нь үнэт цаасны төлбөр тооцоог T+2 буюу үнэт цаасны арилжааны хэлцэл хийгдсэнээс хойш ажлын 2 хоногийн дараа төлбөр тооцоог гүйцэтгэдэг тогтолцоо, “Central Counterparty” /CCP/ буюу үнэт цаасны төлбөр тооцооны байгууллага, кастодиан банкны үйлчилгээ зэргээс гадна мөн хувьцааны төвлөрөл өндөр, зах зээлийн хөрвөх чадвар муу байгаа нь биднийг FTSE-гийн босгыг давахад сөргөөр нөлөөлж байна.

CCP нь арилжаанд оролцогч талуудын төлбөрийг эрсдэлийг хамгаалах, хэлцэл буцахгүй биелэгдэх нөхцөлийг хангадаг байгууллага, кастодиан банкны үйлчилгээ нь бидний хувьд бас нэг шинэ зүйл бөгөөд одоогоор тус үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг нэр бүхий банкууд авч, үйл ажиллагааны бэлтгэлээ хангаж байна. Хөрөнгө оруулагчдын үнэт цаасны хадгалалт, хөрөнгө оруулагч хуулиар олгогдсон эрхээ эдлэхэд энэхүү банк чухал үүрэгтэйг FTSE онцолж буй юм. 

FTSE байгууллагын хувьцааг Лондонгийн хөрөнгийн бирж 100 хувь эзэмшдэг юм байна. Цэвэр нэр хүндээрээ амьдардаг байгууллага гэж шинжээчид тодотгодог. “Мүүдис” зэрэг агентлагууд зээлийн рейтинг хийж мөнгө олдог бол FTSE хөрөнгийн зах зээл дээр ус, агаар шиг чухал болсон индексийн мэдээллийг зарж амьдардаг. Тэр утгаараа индексээ буруу гаргавал, зөв мэдээлэл зарахгүй бол хөрөнгийн зах зээл дээр оршин тогтнох боломжгүйд хүрнэ гэж мэргэжилтнүүд онцолж байна.

Гэхдээ Frontier Market-д багтсан улсуудыг харахаар эргэлзэхээр зүйл илт анзаарагддаг. Бидний “эд ч дээ” гэж хардаг Бангладеш, Шри-Ланк хүртэл цохиж явна гэхээр их гүрнүүдийн бодлого хөшигний цаана өрнөж, FTSE гэх мэт мэргэжлийн байгууллагыг зарим үед дохиурддаг байхыг үгүйсгэхгүй. FTSE –ийн хувьцаа эзэмшдэг Лондонгийн хөрөнгийн биржийн тухайд аль 1801 онд байгуулагдсан, олон янзын хувьцаа эзэмшигчтэй нээлттэй компани.

Сүүлийн үед Германы хөрөнгийн биржтэй нэгдэнэ гэх яриа хүчтэй сонсогдож байгаа. АНУ энэ биржид өндөр сонирхолтой. Тодруулан хэлбэл, Нью-Йоркийн хөрөнгийн бирж авах сонирхлоо ил тод зарлачихсан.

 

Ж.Мягмарсүрэн