Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчид заавал ДАНС нээлгэх шаардлагатай

Б.Бадамгарав, IKon.mn
2017 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Монгол улсын Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 334-р тогтоолын дагуу “Сайн хувьцаа” арга хэмжээг хэрэгжүүлэн Засгийн газар хүсэлт гаргасан иргэдээс “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 322 ширхэг хувьцааг худалдан авсан. Тогтоолын 1б-д цаашид Засгийн газар иргэдээс “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар дамжуулан худалдан авахаар заасан.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-иар хувьцаа худалдан авах, худалдах бол иргэн Та зайлшгүй Үнэт цаасны компанид /хуучнаар Брокер дилерийн компани/ данс нээлгэсэн байх шаардлагатай юм.

Энэ талаар ҮЦТХТ-ийн Мэдээллийн технлоги, олон нийттэй харилцах албаны захирал Б.Гэрэлтээс тодруулахад "Засгийн газрын 334-р тогтоолд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг "Монголын хөрөнгийн бирж" ХК-иар дамжуулан худалдаалж авахаар заасан. Тиймээс иргэд брокер дилерийн компанид өөрийн гэсэн дансаа нээлгэх шаардлагатай.

Одоогоор манайд 800 мянга орчим иргэний данс бүртгэлтэй байна. Өөрөөр хэлбэл, 2 сая гаруй иргэн дансаа нээлгээгүй байгаа юм. Тиймээс "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцаа ямар нэгэн байдлаар гүйлгээнд орох боллоо гэхэд зах зээлд хэт ачаалал үүсэх магадлалтай тул түүнээс сэргийлж, өмнө нь иргэдийг дансаа нээлгэх нь зүйтэй" гэлээ.

Үнэт цаасны компанид данс нээлгэснээр та дараах давуу талтай аж. 

  • Монголын хөрөнгийн биржийн хувьцааны арилжаанд оролцох
  • Засгийн газрын үнэт цаасны арилжаанд оролцох
  • Худалдан авсан үнэт цаасны ногдол ашиг, хувийн орлогыг авах
  • Үнэт цаасны үнэ ханшны талаарх мэдээлэл зөвлөгөөг ҮЦК-иасаа авах
  • Зах зээлийн цаг үеийн мэдээллийг авах зэрэг өргөн боломж нээгдэнэ.
  • Иргэн Та дансаа нээлгэхдээ үйл ажиллагаа явуулж буй дурын ҮЦК-иар үйлчлүүлэн дансаа нээлгэх боломжтой.

 Үйл ажиллагаа явуулж буй Үнэт цаасны компаниуд:

Kод БДК-ны нэр Хаяг
2 Масдак ҮЦК ХХК БЗДүүрэг, 5-р хороо, Кино үйлдвэрийн автобусны буудал “Сутай” дээд сургуулийн байр 2 давхарт 219 тоот
4 Санар ҮЦК ХХК БЗДүүрэг, 14-р хороо, Энх тайвны өргөн чөлөө, “Монголын үндэсний алмаазан өрөмдлөг” ХХК-ийн 304 тоот
5 Зэргэд ҮЦК ХХК БГДүүрэг, 4 хороо, 5-р байр 23, 24 тоот
6 Мэргэнсанаа ҮЦК ХХК БЗДүүрэг, 7-р хороо,15 хороолол, 30 байр 67 тоот
7 Би ди сек ҮЦК ХХК СБДүүрэг, Залуучуудын өргөн чөлөө 27/1 байр /Сансрын тунел руу өгсдөг зам дагуу, Орчлон дунд сургуулийн харалдаа, замын урд талд байрлах 6 давхар барилга/.
9 Өндөрхаан Инвест ҮЦК ХХК ЧДүүрэг, 1-р хороо   Бага тойруу Аэрогеодези ХК-ийн 3 давхар 301 тоот
10 Алтан хоромсог ҮЦК ХХК СБДүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Санхүүгийн Нэгдэийн байр
13 Булган брокер ҮЦК ХХК СБДүүрэг, 3-р хороо,5-р хороолол, 9 байрны 33 тоот
15 Дархан брокер ҮЦК ХХК ЧДүүрэг, Сүхбаатарын талбай-2,МҮЭХолбооны байр, 2 давхарт- 202 тоот
18 Монсек ҮЦК ХХК ЧДүүрэг, 2-р хороо, Орон зай төв, 7 давхар, 701тоот
19 Тулгат чандмань баян ҮЦК ХХК БГДүүрэг, 2-р хороо, сөүлийн гудамж, УБТЗ-ын эмнэлгийн захиргаа 208 тоот
21 Бумбат-Алтай ҮЦК ХХК ЧДүүрэг, 4-р хороо, Тэрх Цагаан нуур ХХК, 16Б байр 402 тоот
22 Азиа пасифик секьюритис ҮЦК ХХК СБДүүрэг, 1-р хорооны олимпийн гудамжийн 16/1 дүгээр байрны 2-р давхарт 202 тоот
25 Таванбогд ҮЦК ХХК ЧДүүрэг, Сүхбаатарын талбай-2, МҮЭЗөвлөлийн байр 2 давхарт- 202 тоот
27 Аргай бест ҮЦК ХХК ЧДүүрэг, 2-р 40 мянгат 1-р байр 33 тоот/Их дэлгүүрийн ард талд/
29 Дэлгэрхангай секюритиз ҮЦК ХХК СБДүүрэг, 8-р хороо, Бээжингийн гудамж “ЖиБи плаза” төвийн 9 давхарт 902 тоот /Орчлон сургуулийн урд/
31 Гендекс ҮЦК ХХК СБДүүрэг, 5-р хороо, 5-р хороолол, Монгол даатгал-1, 401 тоот
32 Ард секьюритис ҮЦК ХХК СБДүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж-2, Өнгөт хэвлэл ХХК-ийн 2 давхарт
43 Монгол секюритиес ҮЦК ХХК БЗДүүрэ,г 8 хороо “22-р БААЗ” ХК-ийн 201 тоот
44 АСЕ энд Т капитал ҮЦК ХХК СБДүүрэг, 5-р хороо, Сөүлийн гудамж, Смарт билдинг 301 тоот
45 Батс ҮЦК ХХК СБДүүрэг, 1-р хороо, Баянгол зочид буудлын баруун урд, 220 мянгатын 23-р байр 76 тоот
47 Нэйшнл сэкюритис ҮЦК ХХК СБДүүрэг, 3 хороо усны гудамж 1, Улсын циркийн урд талд Үндэсний Хөрөнгө Оруултын Банкны төв байр
48 Фронтиер ҮЦК ХХК ХУДүүрэг, 1-р хороо, Чингэсийн өргөн чөлөө, Нарлаг хотхон 4А-байр 26 тоот
49 Блүмсбюри секьюритис ҮЦК ХХК СБДүүрэг 8-р хороо,бага тойруу, самбуугийн гудамж-32 БлюМон тауэрийн 8-р давхар 801 тоот
50 Ди си эф ҮЦК ХХК ЧДүүрэг, 4-р хороо, Хүнсний 1-р дэлгүүрийн ард 12а байр, “Ослер төв”-ийн 4 давхарт
51 Эм ай си си ҮЦК ХХК Сүхбаатарын талбай, Сентрал Таур, 9 давхар, 912 тоот
52 Тэнгэр капитал ҮЦК ХХК СБДүүрэг, 1-р хороо, Жамъян гүний гудамж, Ай Си Си Таувэр, 5 давхар
54 Эф си икс ҮЦК ХХК БГДүүрэг, 19-р хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, “Монгол Дизель” ХК-н байр 1 давхарт
56 Зюскапитал ҮЦК ХХК СБДүүрэг, 2-р хороо, 220 мянгат, Болор Бизнес Төв 206 тоот
57 Ард капитал групп ҮЦК ХХК ЧДүүрэг,1-р хороо,Жуулчин-35, Дельта төв 503 тоот
58 Эм ай би жи ҮЦК ХХК БГДүүрэг, 16-р хороо, Амарсанаагийн гудамж12-1, Колорадо Бизнес төвийн 307 тоот
59 Гаүли ҮЦК ХХК СБДүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж-2 Сонор Плаза 602 тоот
61 Лайф тайм инвестмент ҮЦК ХХК БЗДүүрэг, 1- хороо Залуучуудын өргөн чөлөө “РОЯАЛ” бизнес центр 4 давхарт
62 Евразиа капитал холдинг ҮЦК ХХК СБДүүрэг, 1-р хороо, олимпийн гудам-16, реженси 3-р давхар 314 тоот
63 Финанслинк групп ҮЦК ХХК СБДүүрэг, 1-р хороо энх тайваны өргөн чөлөө 14210, авто замын гудамж ” Хасвуу плаза” 3 давхар 301 тоот
64 Гүүдсек ҮЦК ХХК ХУДүүрэг, 15-р хороо, Зайсан, Туул 1 хотхон, 2-р байр 1 тоот
68 Превалент ҮЦК ХХК СБДүүрэг,6-р хороо, Их тойруу, Залуучуудын өргөн чөлөө 2Б-01
69 Эм Даблью Ти Эс ҮЦК ХХК СБДүүрэг, Оюутны гудамж 16/3 G&D центр 105 тоот
71 Ти Ди Би Капитал ҮЦК ХХК ЧДүүрэг, Бага тойруу -12, Жуулчны гудамж-7, Худалдаа, хөгжлийн банкны төв байр
72 Эс Жи Капитал ҮЦК ХХК ЧДүүрэг, 3 хороо Пийс тауверийн 13-6 тоот
75 Новел инвестмент ҮЦК ХХК СБДүүрэг, 6-р хороо Их тойруу-49, Өег төв-204 тоот
77 Капитал маркет корпораци ҮЦК ХХК ЧДүүрэг, Төмөрчний гудамж, Капитал банкны төв байрны баруун талд
78 Тэсо инвестмент ҮЦК ХХК СБДүүрэг, 8-р хороо, Цэнтрал тауэр 903 тоот
100 Стандарт Инвестмент ҮЦК ХХК ЧДүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж, 5/3 (СБ-н талбайн баруун талд, МҮЭХ-ны байрны ард буюу баруун талд 3 давхар хүрэн standard capital group байшин)
101 Гранддевелопмент ҮЦК ХХК БГДүүрэг, 4-р хороо, Энхтайвны өргөн чөлөө- 92, Юу Би Платинюм оффис 4 давхарт 403 тоот
103 Блэкстоун интернэйшнл ҮЦК ХХК БГДүүрэг, 14-р хороо хасбаатар, 16/2 байр 11 тоот
106 Гацуурт трейд ҮЦК ХХК СБДүүрэг, 1-р хороо 5-р хороолол чингисийн өргөн чөлөө алтай констракшиний 8-н давхарт
108 Би Би Эс Эс ҮЦК ХХК СБДүүрэг, 4-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, 18-12 тоот
109 Бага Хээр ҮЦК ХХК Хэнтий, Хэрлэн, 4-р баг, Монгол банкны
110 Зэт Жи Би ҮЦК ХХК СБДүүрэг, 4-р хороо, Сүхбаатар дүүргийн засын эсрэг талд “Голомт банк”-ны хажууд “Цэцээ гүн” компанийн байр, 2 давхар 201-б тоот
114 Дэү секьюритис монгол ҮЦК ХХК СБДүүрэг, 1-р хороо   энх тайван өргөн чөлөө 17 bluesky tower 406 тоот
118 Юнайтэд секьюритс ҮЦК ХХК ЧДүүрэг, 1-р хороо, Сүхбаатарын гудамж, Улаанбаатар хотын банкны байр, 403 тоот
120 Голомт секюритиз ҮЦК ХХК СБДүүрэг, 8-р хороо, Их Эзэн Чингис Хааны нэрэмжит талбай – 2, Ц?нтрал тауэр /Central tower/ 6 давхар 606 В тоот
121 Сикап ҮЦК ХХК ЧДүүрэг, 1-р хороо баруун сэлбийн 5-3 аризана төв 2-11 тоот
124 Блюскай секьюритиз ҮЦК ХХК ЧДүүрэг, 3-р хороо жуулчны гудамж -38 тайваний төв 207 тоот
125 Хүннү эмпайр ҮЦК ХХК СБДүүрэг, 12 хороо энхтайван өргөн чөлөө 5-59 тоот
126 Говийн ноён нуруу ҮЦК ХХК ӨмноГовь аймаг, Даланзадгад хотын “Говийн хөгжлийн ордон”-ны 1 давхар

Эх сурвалж: "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХК