Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Оюу толгой" 2016 онд дотооддоо 760 сая ам.доллар зарцуулжээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг

"Оюу толгой" компаниас 2016 оны хэвлэлийн мэдээгээ цацлаа. Тайлангаас харахад дөрөвдүгээр улирлын төгсгөлд 2010 оноос хойш “Оюу толгой” компанийн дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 6.1 тэрбум ам.доллар, үүний дотор 2016 онд дангаар 760 сая ам.доллар болжээ. Энэ нь ил уурхайн үйл ажиллагаа болон гүний уурхайн бүтээн байгуулалтын ажилд дотоодын ханган нийлүүлэлтийг үргэлжлүүлэн сайтар дэмжиж байгаагийн илрэл юм. 

Ус дахин ашиглалтын жилийн дундаж түвшин 86.2 хувь байгаа бөгөөд нэг тонн хүдэр боловсруулахад 0.423 шоо метр буюу дэлхий даяарх бусад ижил үйл ажиллагаатай уурхайнуудын хэрэглээний 1/3-г ашиглаж байгаа зэрэг байгаль орчны дэлхийн хэмжээний гүйцэтгэлээ үргэжлүүлэн хадгалсаар байна.

2016 оны эцсийн байдлаар “Оюу толгой”-н нийт ажиллах хүчний 93.5 хувь, үүний дотор ил уурхай, баяжуулах үйлдвэрийн ажиллах хүчний 96 хувийг монгол ажилчид бүрдүүлж буйн зэрэгцээ Өмнөговийн иргэд нийт ажиллах хүчний 22 хувийг эзэлж байгаа аж.

2016 онд “Оюу толгой” компани Өмнөговь аймагт оруулж буй хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн, 69 сая ам.долларын бараа, үйлчилгээ худалдан авч, тогтвортой хөгжил болон орон нутгийн дэд бүтцийн салбарт 9.7 сая ам.долларын төсөл хэрэгжүүлжээ. 

Дэд бүтцийн томоохон төслүүд дотроос Баян-Овоо суманд 10 ортой, хоёр давхар, эмч сувилагч нийлсэн 18 ажилтны орон тоотой хүн эмнэлгийн байрыг ашиглалтанд хүлээлгэн өгсний зэрэгцээ Ханбогд сумын усан хангамжийн байгууламжийн барилга угсралтын ажлыг дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгөхөөр бэлтгэж байгаагаа мэдээллээ.