Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэх хоёр Ажлын хэсэг ажиллаж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2017 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл хуралдаж агаар, ус, хөрсний бохирдол гамшгийн түвшинд хүрсэн гэж үзэж,

  • онцгой байдлын горимоор ажиллах,
  • гамшгийн бүс тогтоож хориглох зүйлсийг гаргах,
  • төрийн захиргааны байгууллагууд, тэдгээрийг дагасан дэд бүтцийн байгууламжуудыг нүүлгэн шилжүүлэх эрхзүйн орчин бүрдүүлэх,
  • агаар орчны бохирдлыг бууруулах, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар төрийн бүх шатны байгууллага, иргэний хүлээх үүрэг, хариуцлагын тогтолцоог бий болгох эрхзүйн орчинг бүрдүүлэх,
  • агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг батлах зэрэг агуулга бүхий зөвлөмж гаргасан.
Уг зөвлөмжийн хэрэгжилтийг зохион байгуулах үүрэг бүхий хоёр Ажлын хэсэг Ерөнхий сайд, БОАЖ-ын сайдын тушаалаар тус тус байгуулагдан ажиллаж байна.

БОАЖ-ын сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийг тус яамны Ногоон хөгжил, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Булган ахлан ажиллаж байна. Энэхүү Ажлын хэсгийн анхны хурал нэгдүгээр сарын 16-ны өдөр болсон бөгөөд дараах үйл ажиллагааг яаралтай гүйцэтгэхээр шийдвэрлэжээ.

  • Байгаль орчинд ээлтэй техник, технологийн төвийг нийслэлийн 6-8 газар байрлуулах төсөл боловсруулах
  • Байгаль орчин болоод бусад холбогдох хууль эрхзүйн баримт бичгүүдэд өөрчлөлт оруулах, саналын төсөл боловсруулах
  • Агаарын бохирдлын хор уршгийн талаарх сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх
  • 2017 оны нэгдүгээр сарын 17-ны дотор Зөвлөмжийн дагуу хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд саналаа ирүүлэх
  • Дараагийн хурлыг 2017 оны нэгдүгээр сарын 25-нд дахин хуралдуулах

Тус Ажлын хэсэг хуралдаж, үйл ажиллагааны төлөвлөгөө, эрхзүйн баримт бичгийн төслийг эцэслэн хэлэлцээд БОАЖ-ын сайдаар ахлуулсан Ажлын хэсэгт танилцуулахаар болжээ.


Эх сурвалж: БОАЖЯ