Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын Хөрөнгийн Бирж дээрх 227 хувьцаат компанийн төвлөрлийн мэдээлэл

З.Санжаа, iKon.mn
2017 оны 1 сарын 18
iKon.MN

Өнөөдөр Монголын Хөрөнгийн Бирж байгуулагдсаны 26 жилийн ой тохиож байна. Бирж дээрх 227 бүтээгдэхүүний төвлөрөл буюу эзэмшигчийн тооны мэдээллийг танилцуулъя.

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 227 хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийн мэдээлэл

  • 0-60 хувийн төвлөрөлтэй - 7;
  • 61-90 хувийн төвлөрөлтэй - 137;
  • 91-с дээш хувийн төвлөрөлтэй 49 хувьцаат компани байна. 

Өмчийн хувьд

  • Төрийн өмчит - 19;
  • Төрийн өмчийн оролцоотой - 15;
  • Хувийн 193 компани байна.

1. 0-60 хувийн төвлөрөлтэй ХК-иуд

Ж: Борнуур ХК -ийн нийт 197,969 ш хувьцааны 72,325 буюу 36.53 хувь нь 4 хүнд (эсвэл ААН)-д байгаа бол 63.47 хувьтай тэнцэх 125,644ш хувьцаа 831 жижиг хувьцаа эзэмшигчдийн мэдэлд байна. 


 

2. 61-90 хувийн төвлөрөлтэй ХК-иуд

Монгол Савхи ХК -ийн нийт 2,475,343 ш хувьцааны 1,561,125 буюу 63.07 хувийг 4 хүн (эсвэл ААН) эзэмшиж байгаа бол 36.93 хувьтай тэнцэх 914,218ш хувьцаа 9,385 жижиг хувьцаа эзэмшигчдийн мэдэлд байна. 


Говь ХК -ийн нийт 7,801,125 ш хувьцааны 6,561,027 буюу 84.1 хувь нь 4 компани эзэмшиж байгаа бол 15.9 хувьтай тэнцэх 1,240,098ш хувьцаа 16,239 жижиг хувьцаа эзэмшигчийн мэдэлд байна. 

Тус компанийн хувьд 2016 онд борлуулалтын орлогоо 20 хувиар өсгөх төлөвөлгөөтэй ажиллаж эхний хагас жилийн тайлангаар 25.1 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 3.2 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан.


 

3. 91-ээс дээш хувийн төвлөрөлтэй ХК-иуд

АПУ ХК -ийн нийт 742,877,000 ш хувьцааны 681,297,027 буюу 91.71 хувийг 3 компани эзэмшиж байгаа бол 8.29 хувьтай тэнцэх 61,766ш хувьцаа 3,612 жижиг хувьцаа эзэмшигчдийн мэдэлд байна. 


4. ТОП 20 индексийн хувьд

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.