Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

I-XII ангийн сурагчдын амралтыг СУНГАЛАА

А.Ням-Өлзий, iKon.mn
2017 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:23 2017/01/17

БСШУСЯамны Бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Мөнхбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Ус Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас ирүүлсэн мэдээллээр ирэх долоо хоногт цаг агаар эрс хүйтрэхийг анхааруулсан.

Мөн ханиад томууны тархалт их байгаа зэргийг харгалзан БСШУС-ын сайдын тушаал гарч 1 дүгээр сарын 30-ныг хүртэл Нийслэлийн хэмжээний I-XII ангийн бүх сурагчдын амралтыг сунгахаар боллоо. 

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 16-ны орой амралтыг сунгахгүй гэсэн мэдээлэл нь манайхаас гаргасан албан ёсны шийдвэр биш байсан" гэв.

Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Боловсролын Газрын орлогч дарга Ц.Отгончимэг "Сурагчдын амралтыг сунгаснаар зуны амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй. Яг хуваарийн дагуу явна. Энэ долоо хоногийн 4, 5 дахь өдрийн хичээлийн асуудал байгаа. Үүнийг явцын дунд шийднэ.

Сунгасан хугацааны хичээлийн завсардалтыг гуравдугаар улирлын 14 хоногийн амралтаас хасч шийдвэрлэх бүрэн боломжтой юм" гэлээ. 

Нийслэлийн эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Т.Хулан "Ханиад томууны мэдээллийн бид долоо хоног бүр авдаг. Сүүлийн 3-4 долоо хоногийн байдлаар томуугийн тархалт өндөргүй байна. Хамгийн өндөр нь 12 хувь хүрсэн. Түүнээс хойш буурсаар байгаа. Өчигдрийн байдлаар 8.6 хувьтай болсон. ЭМ-ийн сайдын тушаалд тархалтын хэмжээнээс хамаарч авах арга хэмжээг заасан байдаг.

8.6 хувьтай байхад сургууль цэцэрлэг, үзвэр үйлчилгээг хязгаарлана гэсэн заалт байхгүй. Гэсэн хэдий ч цаг уурын онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор томуугийн өвчлөл нэмэгдэх вий гэсэн болгоомжлол байгаа учир урьдчилан сэргийлэх зорилгоор сургуулийн амралтыг хойшлуулж байгаа юм" гэсэн тайлбарыг өглөө.  

Мөн Завхан, Ховд аймгийн Засаг дарга нараас хүйтний эрс чангарч байгаатай холбогдуулан сурагчдын амралтыг сунгах хүсэлт гаргасны дагуу БСШУС-ын сайд тушаал гаргаж, дээрх хоёр аймгийн сурагчдын хичээлийг мөн долоо хоногийн хугацаатай буюу нэгдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгах шийдвэр гаргажээ.

10:30 2017/01/17

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралт 1 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл үргэлжилж байгаа юм.

Харин сурагчдын амралтын хугацааг сунгах эсэх асуудал олны анхааралд байна.

БСШУС-ын сайд мэргэжлийн байгууллагын санал, ид хүйтрэл, ханиад томуу зэргээс шалтгаалан хүүхдэд ээлтэй байдлаа бодоод сурагчдын амралтыг 1 дүгээр сарын 30-ныг хүртэл сунгах шийдвэр гаргажээ.

Энэ талаар Засгийн газрын Хэвлэл Мэдээллийн Албаны дарга Г.Отгонбаяр дараах байдлаар мэдээлжээ. 