Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Нийслэл сүүлийн 10 жилд 333,272 хөдөөний иргэнээр "бүл нэмжээ"

Н.БОЛОРЧИМЭГ
2017 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Агаар, хөрс, усны бохирдол нь манай нийслэл хотын хамгийн том аюул болоод байна. Хүн амын хэт их нягтшил нь эдгээрийн гол хүчин зүйлс юм. Үүнтэй холбоотойгоор сүүлийн 10 жилийн хүн амын шилжилт хөдөлгөөнийг нэгтгэн хүргэж байна.

 

Улаанбаатар хотын шилжилт хөдөлгөөн 

Графикаас харахад 2010 онд нийслэлд хотод шилжин ирэгсдийн тоо сүүлийн 10 жилд хамгийн өндөр буюу 39,701 хүн байхад хотоос шилжин явагсдын тоо мөн л тухайн онд хамгийн өндөр буюу 14,547 байна. Жилд дунджаар Улаанбаатарт 33,327 хүн шилжин ирж байна. 

График 1, Улаанбаатар хотод сүүлийн 10 жилд шилжин ирсэн, явсан хүмүүсийн тоо,

 

Аймаг, нийслэлд шилжин ирэгсдийн тоо

Улсын хэмжээнд тухайн газар шилжин суурьшигчдыг харвал нийслэл хотод сүүлийн 10 жилд хамгийн их буюу 333,272, жилд дунджаар 33,327 хүн нийслэл хотод шилжин ирж байна.

Тухайн орон нутагт хамгийн их хүн шилжин ирсэн эхний таван газрыг жагсаавал:

  • Улаанбаатарт - 333,272 
  • Дарханд - 32,492
  • Орхонд - 29,952
  • Сэлэнгэд - 28,374
  • Төв аймагт - 22,536 хүн тус тус шилжин суурьшжээ. 

График 2, Тухайн орон нутаг бүрт шилжин ирэгсдийн тоо, 

 

Аймагт шилжин ирэгсэд, явагсдын тоо

 Улаанбаатар хотоос сүүлийн арван жилд явагсдын тоо 104,987 байна. Үүнээс үзвэл Улаанбаатар хотыг л авч үзэхэд ирсэн хүмүүсээс явснаа хасвал нийслэл нийтдээ 228,285 хөдөөний иргэдээр сүүлийн 10 жилийн хугацаанд бүл нэмжээ. 

Хамгийн их иргэдээ "алдсан" аймгуудыг эхний таван байраар жагсаавал:

  • Дархан - 40,630 хүн
  • Орхон - 36,582 хүн
  • Төв - 35,265 хүн
  • Сэлэнгэ - 35,052 хүн
  • Завхан - 25,055 хүн тус тус байна. 

График 3, Аймгуудад сүүлийн 10 жилд шилжин ирсэн, явсан хүмүүсийн тоог харьцуулвал, 

 

Эх сурвалж: Статистик мэдээллийн нэгдсэн сан