Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

Тайваньд болсон оршуулгын ёслолд 50 тайчигч оролцжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Нас барсан хүнийг оршуулахдаа янз бүрийн зан үйл хийдэг ёс үндэстэн бүрт байдаг. Тэгвэл өнгөрсөн Мягмар гарагт Тайваний Чиай хошуунд нэгэн сонирхолтой оршуулгын ёслол болжээ.

Тус хошууны засаг захиргааны хурлын дарга асан Тун Шиань 76 насандаа өөд болсон юм байна. Тун дарга амьд ахуйдаа зугаа цэнгэлд дуртай нэгэн байсан тул хүү нь оршуулгын ёслолд олон тооны тайчигчдыг бүжиглүүлж, аавыгаа сүүлчийн замд нь “аз жаргалтайгаар” мордуулсан ажээ. Оршуулгын цуваанд нийт 50 Jeep машин оролцож, тэдгээрийн дээр хагас нүцгэн бүсгүйчүүд хөнгөн хөгжмийн аянд бүжиглэсээр талийгаачийг сүүлчийн замд нь үдсэн байна.

Цувааг олон хүн үзэж сонирхсоноос гадна тус хошууны захиргааны албан хаагчид оршуулах ёслолд оролцжээ.

 Хятадын уламжлалд талийгаачийг үдэх ёслолд аль болох олон хүн оролцож гашуудах нь сайн гэж үздэг тул хүмүүсийг цуглуулахын тулд анхаарлыг нь татах элдэв үзүүлбэр зохион байгуулдаг ёс одоо болтол бий. Хоёр жилийн өмнө Тайваньд талийгаач нөхрийнхөө хүсэлтээр эхнэр нь оршуулга дээр тайчигчдыг урьж байсан тохиолдол бий.

Эх сурвалж: Taiwan News