Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Хятадын хэрэглээ Монголын байгалийг сүйтгэж байна

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 5
iKon.MN

Манай гарагийн зэрлэг байгаль дэлхий нийтийн улс дамнасан худалдааны сүлжээнд хэрхэн үрэгдэж байгааг судлаачид тооцоолжээ.

Жишээлбэл Америкчуудын ууж байгаа кофеноос болоод тэртээ Төв Америкийн нэгэн төрөл зүйл сармагчин устах аюулд өртөөд байна. Сармагчны амьдардаг ширэнгийг устгаж АНУ руу экспортлодог кофены тариаланд ашигласнаар ийм үр дүнд хүрч байгаа гэсэн үг.

Зөвхөн Герман улсын барааны импорт л гэхэд Орос, Судан, Мадагаскарын зэрлэг байгальд амьдардаг 600 орчим төрөл зүйл амьтанд аюул учруулж байна.

Үүнийг харуулахын тулд судлаачид дэлхийн газрын зураг дээр хэлхээ холбоог дүрслэн бүтээжээ.

Ингэхдээ 2012 оны мэдээлэл дээр үндэслэн гаргасан байна.

Газрын зураг дээр дэлхийн хамгийн том эдийн засагтай улс тус бүрийн импортын хэрэглээ бусад улсуудын байгаль, ан амьтанд хэрхэн нөлөөлж байгааг хуурай газар, далай тэнгисээр харуулжээ. Хуурай газрын ягаан өнгө, далайн хөх өнгө гүн болох тусам нөлөө нь нэмэгдэж байгаа юм.

Эндээс харвал манай өмнөд хөрш Хятад улсын импортын хэрэглээ Монгол, Орос, Испани, Франц зэрэг улсуудын байгальд хамгийн их сөрөг нөлөө үзүүлдэг нь харагдаж байна.

Европын Холбоо, Япон, Хятад, АНУ гэсэн том улсуудын хэрэглээ Индонези, Папуа Шинэ Гвинейн далай тэнгисийн төрөл зүйлүүдийг шавхаж байгаа нь мөн дүрслэгджээ.

АНУ-ын хэрэглээний нөлөө

 

 

БНХАУ-ын хэрэглээний нөлөө

 

 

Европын Холбооны хэрэглээний нөлөө

 

 

Японы хэрэглээний нөлөө

 

 

Нийт дүрсжүүлсэн видео:

Эх сурвалж: Daily Mail