Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн хэдэн насандаа ЮУГ хийвэл хамгийн САЙН байдаг вэ?

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Ямар нэг зүйлийг хийхэд хамгийн сайн нас нь хэд болохыг эрдэмтэд янз бүрийн аргаар тодорхойлсон байдаг. Business Insider сайтынхан олон судалгааны эх сурвалжуудаас цуглуулсан мэдээллээ нэгтгэн хүргэжээ.

Тэдний зарим тоо баримтаас дурдвал:

  • 7-8 насандаа хүн хоёр дахь хэл буюу гадаад хэлийг сурах нь хамгийн үр дүнтэй. Өөрөөр хэлбэл бэлгийн бойжилт эхлэхээс өмнө гадаад хэл сурахад хамгийн хялбар гэж эрдэмтэд дүгнэжээ.
  • Америкчуудын дунд хийсэн судалгаагаар 9-10 насныхан өвчнөөр нас барах магадлал хамгийн бага байдаг гэнэ. 10,000 хүүхдийн 9,998 нь эдгээр насыг эсэн мэнд давсан нь бусад насны хүмүүсээс хамгийн сайн үзүүлэлт гэнэ.
  • Эмэгтэй хүн 22 насандаа эрчүүдэд хамгийн сайхан харагддаг. Судлаачдын тодорхойлсноор эрчүүд хэчнээн өтөлсөн ч 20 гаруй насны бүсгүйг хамгийн их сонирхсон хэвээр байдаг нь статистик тоо баримтаас харагджээ.
  • Амьдралдаа хамгийн их сэтгэл хангалуун байх нас 23 гэнэ. Германд 23,000 хүний дунд явуулсан судалгаагаар 23 настнууд нь энэ талаар хамгийн сайхан сэтгэгдэлтэй байжээ.
  • Хүний биеийн хүч чадал 25 насанд оргилдоо хүрдэг. Харин түүнээс хойшх 10-15 жилд хүч чадал нь бараг хэвээр хадгалагддаг гэнэ.
  • Математик, тоо бодлогын ур чадвар 50 насандаа хамгийн сайн байдаг. Хэдийгээр дунд сургуульд та үүнийг сурсан ч хамгийн гарамгай байх үе нь 50 нас гэж эрдэмтэд тодорхойлжээ.

 

Эх сурвалж: Business Insider