Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Тоёота компани 8 шатлалт хурдны хайрцгаа танилцууллаа

WWW.CARDOCTOR.MN
2016 оны 12 сарын 24
Cardoctor
Зураг зураг

Энэ сарын эхээр Тоёота компани өөрсдийн Toyota New Global Archtecture (TNGA) буюу шинэ архитектортоо зориулан бүтээсэн хөдөлгүүр, кропны шинэ загварыг танилцууллаа.

Цоо шинэ кроп нь 8 шатлалтай байх бөгөөд түүнийг урд дугуйн хөтлөгчтэй автомашинуудад, харин 10 шатлалтай хурдны хайрцгийг хойд дугуйн хөтлөгчтэй загварт санал болгох юм байна.

Доорх видеонд хэрхэн ажилладаг талаар дэлгэрэнгүй тайлбарласан бөгөөд 2017 оноос гарч эхлэх Toyota-ийн шинэ загваруудад үүнийг суурилуулж бүтээмжийг дээшлүүлэх аж.

Хуучин 6 шатлалт хурдны хайрцагтай загварууд шинэ кроптойгоор зах зээлд гарч ирснээр хэмнэлт болон бүтээмж сайн болох гэнэ. Мөн хамгийн гол нь энэхүү кроп бол eCVT (уламжлалт CVT шиг бүс байхгүй, гариг, нар араатай) кропны давуу талыг уламжлалт АТ буюу гүзээ дисктэй кропны давуу талтай нийцүүлэн гаргаж авсан шинэ төрлийн хийцтэй болсон. 

Шинэ кроп нь өндөр хурданд хөдөлгүүрийн эргэлтийг өндөр байлгадаггүй, дуу багатай, шатахуунд хэмнэлттэй, зөөлөн бас араа шилжилт мэдрэгддэггүй төдийгүй хөдөлгүүрийн хүч, мэдрэмжийг танд алдуулахгүйгээр мэдрүүлэх боломжтойг дуулгасан. Мөн шинэ кроп нь хуучин 6АТ-аас илүү авсаархан болсныг зарлалаа.

Зураг