Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Далай ламаас бүгд "ТАТГАЛЗАЖ" байна

ikon.mn
2016 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Далай Ламын тухай  http://www.pri.org/stories/2014-09-04/no-one-likes-dalai-lama-anymore сайт дээр Тимоти Макгратын бичсэнийг орчуулав.


Улс орнууд Төвдийн удирдагчтай нөхөрлөлөө зогсоож буй нь ийм учиртай.

Энэ гарчгийг уншаад та хэдхэн хормын өмнөхтэй харьцуулахад илүүтэйгүүр тайвширч, илүү баяртай байгаа байх. Үгүй гэж үү? Магадгүй та гэр бүл болон найз нөхөддөө зул сарын баяраар “Аз жаргалтай амьдрахуйн урлаг” номыг хамгийн сүүлд хэзээ бэлэглэж байлаа? 2002 билүү эсхүл 2003 он уу хэмээн бодож байгаа байх.  

Нөгөө талаас, хэрэв та аль нэг улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд эсхүл гадаад харилцааны сайд бол энэ нь таны цээжийг хөндүүрлүүлж ч байж болох.
Кэйп Таун хотноо болсон Нобелийн энх тайвны шагналтнуудын 14 дэх дээд түвшний уулзалтад оролцохоор төлөвлөж байсан Түвдийн буддизмийн тэргүүн, Түвдийн эрх чөлөөний бэлэг тэмдэг Далай ламын визийн хүсэлтэд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс татгалзсан тухай бид 9 дүгээр сарын 4-нд дуулсан. Олон нийт уг шийдвэрийг Өмнөд Африк Хятадын эдийн засгийн хэлхээ холбооноос боллоо гэж үзсэн бөгөөд Далай ламын Өмнөд Африк дахь төлөөлөгч ч мөн энэ талаар мэдэгдэж байсан. Хятад нь Далай ламыг салан тусгаарлагч гэж үздэг юм. 

Өнөөдөр улс орнуудын хэвлэлүүдээс харахад энэ нь геополитикийн томоохон үйл явдал байж гэж та бодож байгаа байх. 
Тийм биш юм. Дэлхий дахин геопилитикийн шинэ зохион байгуулалтад орж буйн улмаас Далай лам олон найз нөхдөө алдахад хүрч байна. 

Уг нь Далай лам хүн бүрийн нөхөрлөхийг хүсдэг нэгэн байсан. Гэвч Хятад улс эдийн засгийн их гүрэн болж эхэлснээс хойш тэрээр урихад зохимжгүй зочин болоод байгаа. 

Дэлхий дахинд Засгийн газрууд Хятадын шууд шахалтад орох, эсхүл уг шахалтаас үүсэх сөрөг үр дагавартай холбоотойгоор түүнтэй холбогдохоо хязгаарлаж байна. 
Тэгэхээр аль улсууд Далай ламыг нэвтрүүлэхгүй байна?

Юуны өмнө, Өмнөд Африк виз олгохоос татгалзсан нь шинэ зүйл огт биш гэдгийг тэмдэглэе. Энэ нь өнгөрсөн таван жилийн хугацаанд Африкийн улс орнууд Бээжингээс хамааран түүнд виз олгохоос татгалзсан гурав дахь тохиолдол юм. Хятадын дотны найз Орос улс мөн Далай ламд удаа дараа татгалзсан нь гайхах зүйл биш.

Гэхдээ зарим маш сонирхолтой улсууд Хятадыг сандаргаж байна.

Их Британийг аваад үзье. Их Британийн Засгийн газар Зүүн Азиас тушаал аваад сууж байхдаа ихэд бахархалтай байна гэж та бодож байгаа байх. Тэгвэл 2013 оны 5 дугаар сард Бээжингээс анхааруулсаар байхад Далай ламтай уулзсан Ерөнхий сайд Давид Камероныг санаж байгаа бол таны зөв. Гэтэл Хятад дипломат харилцаагаа тасалж, Камероны Засгийн газар Бээжинтэй сайн харилцаагаа эргүүлэн олж авахын төлөө жил гаруй чармайн ажилласан. Британийн гадаад хэргийн сайд Уиллиам Хааг “Төвдтэй холбоотой асуудал нь эмзэг гэдгийг гүнээ ухамсарлаж байна”, “Хятадын санаа зовнилыг хүндэтгэх үүднээс иймэрхүү асуудлуудад анхааралтай хандахаа” Британийн Засгийн газар амалж байна гэж мэдэгдэж байж тус хоёр улсын харилцаа нэг “илааршиж” байлаа.  

Яг үүнтэй бараг ижил сценарь 2010 онд Хятад болон Данийн хооронд, мөн Өмнөд Африкийн виз олгохгүй гэсэн шийдвэр, тун саяхан Скандинавын нээлттэй, төвийг сахисан, нийгмийн халамжаараа гайхагддаг Норвег улс гэхэд л Далай ламтай холбоотой дипломат асуудалд орооцолдоод авав. 

Хүлээгээрэй, юу гэнээ? 

Тиймээ. 2014 оны 5 дугаар сард Норвегийн Засгийн газрын албатууд Далай ламыг улсдаа орохыг зөвшөөрсөн хэдий ч түүнтэй уулзахаас татгалзсан байдаг. Шалтгаан нь хятадын тэрс үзэлтэн, хоригдож буй Лию Шиаобо 2010 онд Нобелийн Энхтайвны шагнал хүртсэн явдал юм. Энхтайвны шагнал хүртээх комиссын бүрэлдэхүүнийг Норвегийн Засгийн газар томилдог бөгөөд хэдийгээр тус улсын ЗГ-тай ямар ч албан ёсны холбоо байхгүй хэдий ч Норвегийн бараа бүтээгдэхүүнд худалдааны хориг тавьж, соёлын болон дипломат харилцаагаа хумих аргаар Хятад шагналын шийдвэрт хариу барьсан байдаг. 
  
Норвег мэдээж нэг алдаагаа дахин давтахгүй нь мэдээж. Тэгээд л Далай лам 2014 онд тус улсад айлчлахыг хүсэхэд нь зөвшөөрөл олгосон хэдий ч түүнээс зайгаа барьсан юм. 

Норвегийн Ерөнхий сайд Эрна Солберг Далай ламтай уулзалгүй, дөлсөн ганц шалтгаан нь Хятадтай харилцах дипломат харилцаа байсан гэдгийг ил тод мэдэгдсэн байдаг. “Хятад хэлсэн учраас л бид Далай ламтай уулзаагүй гэсэн үг биш. Бид хэрвээ түүнтэй уулзсан бол хөлдөөгчинд улам удаан байх болно гэдгээ л мэдсэн хэрэг юм” хэмээн тэрбээр сэтгүүлчдэд мэдэгджээ. 

Далай ламын нэр хүндийг олон улс даяар унагаах гэсэн энэхүү эдийн засгийн дарамт нь амжилт олдоггүй юм аа гэхэд Төвдийн дараагийн гэгээнтнийг тодруулах үйл хэрэг дэх Хятадын оролцоо амжилт олж мэднэ. Дэнзэн Гяцо хэмээх шашны нэртэй одоогийн Далай лам нь 14 дэх дүр юм. Тэрбээр 1950 онд тодорсон бол дараагийн 15 дугаар Далай ламыг тодруулах эрх нь Бээжинд байгаа гэдгийг тус улс зарласан юм.