Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр болон 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр тус тус ажиллахгүй. Дээрх өдрүүдэд бүх нийтийн амралтын өдөр тохиож буй учраас хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу хилийн боомтууд амарна.
Харин эдгээр өдрүүдэд олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна.
Бусад өдрүүдэд 2016 онд БНХАУ-тай тохиролцсон хуваарийн дагуу ажиллана.
Эх сурвалж: ГХЯ