2018/02/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,398.35₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-19°
B28
УЛААНБААТАР
-4°
|
-17°
B28
УЛААНБААТАР
-8°
|
-18°
02:00
S44
-24°
03:00
S44
-24°
04:00
S44
-24°
05:00
S44
-24°
06:00
S44
-24°
07:00
S44
-24°
08:00
S44
-23°
09:00
S44
-22°
10:00
S44
-18°
11:00
S44
-14°
12:00
S44
-12°
13:00
S44
-9°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/12/16 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ВИДЕО: Афган хүү Месситэй уулзсаныхаа дараа түүнээс салахыг хүссэнгүй

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 16
iKon.MN
Муртаза хүү

Өнгөрсөн нэгдүгээр сард Афганистаны нэгэн бөглүү тосгоны хүү интернэт ертөнцөд од болж байв. Таван настай Муртаза Ахмади хөх судалтай гялгар уутаар “Месси 10” гэсэн өмсгөл хийж өмсөөд хөл бөмбөг тоглож байгаа зураг онлайн ертөнцөд тарсан юм.

Афганы зүүн Газни мужид амьдардаг хүүгийн шүтээн нь домогт хөлбөмбөгчин Лионел Месси байв.

Тэгвэл өнгөрсөн Мягмар гарагт Муртаза хүү Месситэй Катарын Дубайд уулзаж, хамт талбайд гарсан байна. Мессигийн хажуунаас салахгүй удтал талбайд байсны эцэст шүүгчдийн нэг нь хүүг өргөж гаргажээ.

Энэ өдөр Барселона баг Дубайн Аль-Ахли багтай нөхөрсөг тоглолт хийсэн бөгөөд энэ үеэр 2022 оны Катарын ДАШТ-ийг зохион байгуулах комисс хүүг Месситэй уулзуулах арга хэмжээг зохион байгуулжээ.

Муртаза хүү интернэтийн од болсон нь түүний амь насанд аюул учруулж, гэр бүлээгээр Пакистан руу дүрвэхэд хүргэсэн юм.

Өнгөрсөн тавдугаар сард хүүгийн эцэг Мохаммад Ариф Ахмади хэвлэлд ярихдаа утсаар заналхийлэх нь нэмэгдсэн тул бүх хөрөнгөө зараад гэр бүлээрээ Пакистаны Кетта хот руу дүрвэсэн гэж мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: Time.Com

x