Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Хэрэглээний барааны үнэ өмнөх сараас 0.5 хувиар өсчээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний Статистикийн Хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2016 оны эхний арван нэгэн сарын байдлаар хийсэн судалгааг өнөөдөр танилцууллаа.

НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Бүртгэлтэй ажилгүй иргэн

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч иргэд 2016 оны 11 дүгээр сарын эцэст 45.3 мянга болсны 23.5 мянга нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 33.4 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеэс 2.1 (6.8%) мянган хүнээр, өмнөх сараас 2.1 (6.5%) мянган хүнээр өссөн байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 44.7 хувийг бүрэн дунд, 30.1 хувийг дипломын дээд болон бакалаврын дээд, 6.8 хувийг суурь, 6.5 хувийг техникийн болон мэргэжлийн, 5.9 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.8 хувийг бага, 2.0 хувийг магистр, доктор, 1.2 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.9 хувийг 15-34 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Баянхонгор, Хэнтий, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс, Сэлэнгэ, Дорноговь, Орхон, Дорнод, Дундговь, Архангай, Ховд, Төв, Өмнөговь, Сүхбаатар аймагтулсын дунджаас 1.2-13.3 пунктээр илүү байна.

Цалин хөлс

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2016 оны 3 дугаар улиралд нийт 37.1 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 581.4 мянган ажиллагчид хамрагдсан байна.

Эдгээр ажиллагчдын: 

  • 29.4 мянга буюу 5.0 хувь нь 192.0 мянган төгрөг хүртэлх цалинтай,
  • 60.3 мянга буюу 10.4 хувь нь 192.0-300.0 мянган төгрөгийн цалинтай,
  • 112.1 мянга буюу 19.3 хувь нь 300.0-500.0 мянган төгрөгийн цалинтай,
  • 204.6 мянга буюу 35.1 хувь нь 500.0-900.0 мянган төгрөгийн цалинтай,
  • 95.1 мянга буюу 16.4 хувь нь 900.0-1,300.0 мянган төгрөгийн цалинтай,
  • 22.2 мянга буюу 3.8 хувь нь 1,300.0-1,500.0 мянган төгрөгийн цалинтай,
  • 57.8 мянга буюу 9.9 хувь нь 1,500.0 мянган төгрөгөөс дээш цалинтай байна.

Эрүүл мэнд

Улсын хэмжээнд 2016 оны эхний 11 сард 71,843 эх амаржиж, 72,200 хүүхэд төрүүлсэн байна. Өмнөх оны мөн үеэс амаржсан эх 1,887 (2.6%)-гоор, хүүхэд 1,937 (2.6%)-гоор буурсан байна. Харин энэ оны 11 дүгээр сард 6262 эх амаржиж, 6,305 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 277 (4.2%)-гоор, хүүхэд 270 (4.1 %)-аар буурчээ.

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2016 оны эхний 11 сард 66,017 болж, өмнөх оны мөн үеэс 10,845 (19.7%)-аар нэмэгдэхэд мөөгөнцрөөр өвчлөгчид 405 (25.4%)-аар, вирүст хепатитаар өвчлөгчид 301 (36.3%)-ээр, тэмбүүгээр өвчлөгчид 1406 (20.2%)-гаар, гонококктхалдвараар өвчлөгчид 636 (14.0%)-гаар, сүрьеэгээр өвчлөгчид 238 (5.9%)-аар буурсан хэдий ч улаанбурханаар өвчлөгчид 7,711 (34.2%)-ээр, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 4,098 (3.9 дахин)-аар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Энэ оны 11 дүгээр сард улаанбурханаар өвчлөгчид 6 болж, өмнөх сараас 3 (2 дахин)-аар нэмэгджээ. 

Улаанбаатар хотод 2016 оны 11 дүгээр сард ХДХВ/ДОХ-ын 1 тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 219 болсон байна.

ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Үнэ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 2016 оны 11 дүгээр сард өмнөх сараас 0.5 хувь, өмнөх оны эцсээс 0.4 хувь, өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар өссөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2016 оны 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар өсөхөд хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 1.3 хувь (хөвөн, бөс, барааны дэд бүлгийн үнэ 6.0 хувь), эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.0 хувь (амбулаторийн үйлчилгээний дэд бүлгийн үнэ 12.2), боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 2.5 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2016 оны 11 дүгээр сард өмнөх сараас 0.5 хувиар өсөхөд орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 2.8 хувь (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 6.2 хувь), хувцас, бөс бараа, гутлын бүлэг болон тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ тус бүр 0.6 хувиар өссөн нь голлон нөлөөлөв.

Инфографик дээр дарж томруулж үзнэ үү.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг