Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Австрийн 40 сая еврогийн зээлээр санхүүжүүлэх төслүүдийг нэрлэлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Бүгд Найрамдах Австри Улсын Бээжин дэх Элчин сайдын яамны худалдааны аташе ноён Майкл Таншицтэй уулзлаа.

2011 оны гэрээгээр Австрийн Засгийн газар 40 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийг манай улсад олгосон. Уг зээлээр Улаанбаатар хотын 4 эмнэлэгт тоног төхөөрөмж нийлүүлж, онцгой байдлын газар 15 давхраас дээш өндөр байшинд гарсан гал унтраах машин авсан ба УСУГ-т 7 сая еврогийн “Улаанбаатар хотын цэвэр усны хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологийг нэвтрүүлэх” төслийн ажлыг эхлүүлсэн байна.

Эдгээр төслүүд амжилттай хэрэгжиж байгаатай холбоотойгоор дараагийн 40 сая еврогийн зээл Их хурлаар батлагдаж, 2017 оноос хэрэгжүүлж эхлэхээр зорьж байгаа тул ноён Майкл Таншиц энэхүү зээлээр ямар ямар төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцохоор уулзаж байгаа юм.

Хотын дарга С.Батболд уг зээлээр санхүүжүүлэх төслүүдийн саналыг хэллээ.

Тэрбээр:

  • Австри улсын хөнгөлөлттэй зээлээр олон улсын стандартад нийцсэн шарил хадгалах газрыг Улаанбаатар хотод байгуулах,
  • Бага оврын 4.5 МВТ-ын хүчин чадалтай, сэргээгдэх эрчим хүчний станц байгуулах,
  • Бохир ус, бохир усны төвлөрсөн бус жижиг системийг гэр хороолол, дагуул хотуудын хэрэгцээнд зориулж боловсруулах, санхүүжүүлэх, нийлүүлэх
  • Хаягдал хуванцар дахин боловсруулах үйлдвэрийг Улаанбаатар хотод байгуулах зэрэг төслүүд хэрэгжүүлэх сонирхолтой байгаа. Төсөл тус бүрийн зардал нь 6-7 сая орчим евро байхаар тооцож байна гэлээ.

Бүгд Найрамдах Австри Улсын Бээжин дэх Элчин сайдын яамны худалдааны аташе Майкл Таншиц сүүлийн жилүүдэд 2 улсын эдийн засгийн харилцаа илүү идэвхжиж байгааг онцоллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.