Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Урт наслахад илүү тустай ГУРВАН спортын төрлийг тогтоожээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Спортоор хичээллэх нь эрүүл мэнд тустай. Гэхдээ спортын төрлүүд дотроос зарим нэг нь хүнийг урт наслахад илүү нөлөөлдөг болохыг судлаачид тогтоожээ.

Европ болон Австралийн судлаачид өөрсдийн хийсэн судалгааны дүнг саяхан British Journal of Sports Medicine сэтгүүлд нийтлүүлсэн байна.

Тэд 1994-2008 оны хооронд Англи, Шотландын 80,000 иргэний спортоор хичээллэх идэвхийг жил бүрээр нь судалжээ.

Ингэхэд гурван спортын төрлөөр идэвхтэй хичээллэдэг хүмүүс нас барах магадлал хамгийн бага байсан байна. Эдгээр гурав нь:

  • Теннис, ракетбол зэрэг цохиурт спортын төрөл
  • Усан сэлэлт
  • Аэробик

Найман жилийн хугацаанд хийсэн судалгаагаар цохиурт төрлийн спортоор хичээллэдэг хүмүүс нь спортоор огт хичээллэдэггүй хүмүүсээс нас барах магадлал 47 хувь бага, усан сэлэлтээр хичээллэгчид 28 хувиар, аэробикээр хичээллэгчид 27 хувиар тус тус бага байжээ.

Сонирхолтой нь гүйлтээр хичээллэгчид, дугуйчдын урт наслах магадлал  энгийн хүмүүсээс төдийлөн их биш байсан гэнэ.

Гэхдээ судлаачид аль ч спортоор хичээллэдэг хүмүүсийн наслалтын хэмжээ огт хичээллэдэггүй хүмүүсийнхээс илүү байгааг сануулж, спортын аль нэг төрлийг нөгөөгөөс нь илүүд тавих хэрэггүй гэж зөвлөсөн байна.

 

Эх сурвалж: Time.Com