Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Чернобылийн ослын голомтыг "авслахаар" бэлдэж байна

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

1986 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр өнөөгийн Украины нутаг дэвсгэрт орших Чернобылийн атомын цахилгаан станцад том осол болсон нь хүн төрөлхтний түүхэнд тохиолдсон хамгийн том цөмийн гамшиг байсан юм.

Одоог хүртэл ослын голомт болох станцын дөрөвдүгээр реактораас цацраг идэвхит бодис алдагдаж, ойр хавьд нь хүн, амьтан амьдрах боломжгүй байдаг.

Тэгвэл 10 гаруй жилийн өмнөөс Chernobyl Shelter Fund нэртэй сан ослын голомтыг авслан хор хөнөөлийг нь хязгаарлах төсөл хэрэгжүүлж эхэлсэн юм. Ингэснээр дөрөвдүгээр реакторын байгууламжийг битүүлэн далдалж, ирэх 100 жилийн хугацаанд цацраг идэвхит бодисын тархалтыг зогсоох төлөвлөгөөтэй ажээ.

Олон улсад зарлагдсан тендэрт шалгарсан Францын Novarka консерциум уг ажлыг гүйцэтгэж байна. Энэ сарын дундуур тэд аварга том ган хаалтыг реакторын дээр шилжүүлэн байрлуулах замыг байгуулж дуусгажээ. Хаалтны өндөр нь 110 метр буюу Эрх Чөлөөний хөшөөнөөс өндөр, урт нь 260 метр буюу Титаник хөлгийн урттай тэнцүү. Байгууламжийн нийт зардал $3 тэрбумыг даваад байна.

2017 оны сүүлээр энэхүү аварга “авс” Чернобылийн ослын голомтыг халхалж, төсөл хэрэгжиж дуусах ажээ.

Байгууламжийн зорилго нь нэгдүгээрт цацраг идэвхит бодисын алдагдлыг зогсоох, хоёрдугаарт ослын голомтыг хэсэгчлэн устгахад цаашдаа ашиглагдах юм байна.

Байгууламжийн талаар бэлтгэсэн видео сурвалжлагыг үзнэ үү.

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty