Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улс Хятадаас эдийн засгийн хувьд БҮРЭН ХАРААТ болохыг НОТЛОХ ТОО БАРИМТУУД

З.Санжаа, iKon.mn
2016 оны 11 сарын 24
iKon.MN

Монгол Улсын экспортыг Хятадууд л "тоож" авдаг болохыг эдгээр тоо баримтууд илтгэж байна... 

1. Монгол Улсын нийт экспортод БНХАУ-ын эзлэх экспортын хэмжээ

2015 оны байдлаар нийт экспортын 83 хувийг Хятад улс худалдаж авч байна. Хамгийн оргил үе нь 2011 онд 91%, 2012 онд 92 хувийг бүрдүүлж байв. 


2. Манай зэсийг 100% Хятадууд худалдан авч байна

Улсын нийт экспортын 90 хувийг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт эзлэдэг. Тэр дундаа гол жинг дардаг зэсийн хүдэр (42%), баяжмалыг бүгдийг нь хятадууд л авч байна.


3. Нүүрсийг 100% Хятадууд худалдан авч байна. 

Нүүрсний экспорт манай нийт экспортын 15 хувийг эзэлдэг.


4. Боловсруулаагүй буюу түүхий нефтийг 100% Хятадууд худалдан авч байна.

Түүхий нефтийн экспорт манай нийт экспортын 12 хувийг эзэлдэг.


5. Төмрийн хүдрийг 100% Хятадууд худалдан авч байна.

Төмрийн хүдэр, баяжмалын экспорт манай нийт экспортын 8 хувийг эзэлдэг.


6. Бид нийт импортынхоо 36 хувийг Хятадаас авдаг

Сүүлийн 4 жилийн Хятадаас худалдаж авсан импорт өссөн үзүүлэлттэй байна. 

 

Эх сурвалж: Монголбанк, Гаалийн ерөнхий газар