Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Японд байгаа Монгол иргэдтэй холбоо барьж байна гэв

ГХЯ
2016 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өнөө өглөө 05.59 цагт Япон улсын Фүкүшима мужийн ойролцоо 7.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас японы зүүн хойд нутгийн эргийн зарим мужуудад бага хэмжээний цунами болов.

Япон Улсад Монгол Улсын нийт 6,590 иргэн ажиллаж, амьдарч байгаагаас зүүн хойд эргийн мужууд болох Фүкүшима /48/, Аомори /8/, Иватэ /24/, Ибараки /162/, Мияаги /89/, Чиба /832/ мужуудад нийт 1,163 иргэн оршин суудаг.

Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ эдгээр бүс нутагт оршин сууж буй иргэдийн талаар мэдээлэл авч, холбоо барихаар ажиллаж байна гэж ГХЯ-наас мэдээллээ.


Газар хөдлөлтөд иргэдийг нүүлгэн шилжүүлэх, аюулгүй газарт шилжүүлэх арга хэмжээг цаг алдалгүй авч байгаагаас гадна газар хөдлөлт, цунамигийн талаарх иргэдийн ойлголт, хувийн бэлтгэл өндөр байсантай холбоотойгоор хохирлын хэмжээ бага байгаа ажээ. Одоогийн байдлаар Фукушима, Мияаги мужид цунамигаас сэрэмжлэх тухай анхааруулга хэвээр үргэлжилж байна.