Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

XIV Далай лам "Буддизм ба Шинжлэх ухаан" хэлэлцүүлэгт оролцож байна

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

"Буддизм ба Шинжлэх ухаан" олон улсын эрдэм шинжилгээний хурал-хэлэлцүүлэг өнөөдөр Корпорэйт зочид буудлын хурлын танхимд болж байна.

Энэ хэлэлцүүлэгт  Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам оролцож байна. Мөн Америкт төвтэй олон улсын эрдэмтдийг нэгтгэсэн “Оюун ухаан ба Амьдрал” хүрээлэнгээс 2. Монголоос 4 судлаач эрдэмтэн илтгэл тавьж хэлэлцүүлж байгаа бөгөөд олон нийтийн өмнө нээлттэй эохион байгуулагдаж буйгаараа онцлог.

Илтгэгчид:

  • "Монголын өнөөгийн нийгэм дэх Буддын ёс зүйн сургаалын үнэ цэнэ",
  • Бясалгал ба тархи-мэдрэл судлалын шинжлэх ухаан нийгмийн оролцоотой Буддизм”,
  • "Буддын логик ба Шинжлэх ухаан", "Квант физик ба Буддын мэдлэг ухаан",
  • "Бясалгал болон өвчнийг тархи-мэдрэл судлалын шинжлэх ухааны үүднээс судлах нь",
  • "Биологийн шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт ба Буддизм" сэдвүүдээр судалгааны ажлын үр дүнгээ дэлгэн хэлэлцүүлж, Далай ламтай өөрсдийн дэвшүүлсэн асуудлаар санал бодлоо солилцох юм.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт эрдэмтэн судлаач, гадаад дотоодын зочид, их дээд сургуулийн багш нар, оюутнууд, олон нийтийн төлөөлөл болсон 1,000 гаруй төлөөлөгч оролцож байна.

"Буддизм ба Шинжлэх ухаан" хурал-хэлэлцүүлгийг зохион байгуулсанаар Монголын нийгэмд шашинд шинжлэх ухаанч байр сууринаас хандах хандлагыг бий болгох, Монголын судлаач эрдэмтдийг “Оюун ухаан ба амьдрал” хүрээлэнгийн эрдэмтэн судлаачидтай хамтран судалгаа хийх боломж олгох, залуу судлаач эрдэмтдийн энэ чиглэлийн судалгааг дэмжиж, цаашид тэдний бүтээлийг олон нийтийн хүртээл болгох, Монголын уламжлалт ба орчин цагийн судалгааны ололт амжилтыг олон улсад сурталчлах, ач холбогдолтой гэж зохион байгуулагчид хэллээ.

Гандантэгчинлэн хийд, Номын гурван хүрдэн сан, Жавзандамба хутагт төвөөс хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа бөгөөд 15:30 цаг хүртэл үргэлжлэх аж.

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг