Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Өдөртөө -40 хэм давж хүйтэрвэл сургууль, цэцэрлэгийг амраана"

Г.Номин, iKon.mn
2016 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:59 2016/11/17

Цочир хүйтрэлтэй холбоотойгоор сурагчдыг амраах эсэх талаар БСШУС-ын сайд Ж.Батсуурь мэдээлэл өгчээ. 

Тэрбээр "Өдөртөө -40 хэм давж хүйтэрвэл тухайн үедээ Улсын онцгой комиссын шийдвэр гараад зохицуулалтаа хийнэ. Тухайн үед цэцэрлэг, сургуулийг амраах тухай яригдана. Ер нь тийм журамтай" гэжээ.

10:51 2016/11/17

Цочир хүйтрэлийн үеэр сургууль, цэцэрлэгийг амраах албан ёсны шийдвэр гараагүй байна

Ойрын өдрүүдэд тохиох цочир хүйтрэлтэй холбогдуулан сургууль, цэцэрлэгийг түр хугацаагаар амраах эсэх талаар иргэдийн санал олон нийтийн сүлжээгээр гараад байна.

Энэ талаар албан ёсны шийдвэр гарсан эсэхийг БСШУСЯ-тай холбогдож тодрууллаа.

"БСШУСЯ-нд албан ёсоор хандаж, амрах санал гаргасан зүйл байхгүй байна. Хэрэв ямар нэгэн шийдвэр гарах бол хуулийн дагуу явах ёстой. ОБЕГ-аас шаардлагатай гэж үзээд манайх руу албан тоот хүргүүлсэн тохиолдолд яамнаас шийдвэр гарна. Одоогоор өөрчлөлт орох асуудал хөндөгдөөгүй байна" гэлээ.

Улсын онцгой комиссийн арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн хуралдааны үеэр Ус цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин "Энэ сарын 17-нд нутгийн хойд хэсэг цаашдаа нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, шөнөдөө Увс нуур, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгороор -42-оос -47 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -35-аас -40 градус хүрч малын бэлчээрлэлт, авто болон төмөр замын тээвэр, эрчим хүч, дулааны хангамжинд хүндрэл учруулах цаг агаарын онцгой нөхцөл бүрдэж байгаа" гэх мэдээлэл өгсөн юм. 

Сурагчдын хичээлийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай хуулийн заалт: 

15 дугаар зүйл.Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацаа

15.1.Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жил нь 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ.

15.2.Хичээлийн жилийн үргэлжлэх, дуусах хугацааг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

15.З.Нутаг дэвсгэрийн байгаль, цаг уур, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, байгалийн болон нийтийг хамарсан гамшигтай холбогдуулан онцгой дэглэм, хорио цээр тогтоосон нөхцөлийг харгалзан ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн үед нь өөрчилж болно.

15.4.Хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах болон суралцагчдын амралтын хугацааг энэ хуулийн 15.3-т зааснаас бусад нөхцөлд өөрчлөх, хичээлийг түр хугацаагаар хаахыг хориглоно.

 

17:59 2016/11/17

Цочир хүйтрэлтэй холбоотойгоор сурагчдыг амраах эсэх талаар БСШУС-ын сайд Ж.Батсуурь мэдээлэл өгчээ. 

Тэрбээр "Өдөртөө -40 хэм давж хүйтэрвэл тухайн үедээ Улсын онцгой комиссын шийдвэр гараад зохицуулалтаа хийнэ. Тухайн үед цэцэрлэг, сургуулийг амраах тухай яригдана. Ер нь тийм журамтай" гэжээ.