2018/02/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,398.26₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-19°
08:00
S44
-24°
09:00
S44
-24°
10:00
S44
-21°
11:00
S44
-18°
12:00
S44
-15°
13:00
S28
-13°
14:00
S28
-12°
15:00
S28
-11°
16:00
S28
-11°
17:00
S28
-12°
18:00
S28
-14°
19:00
S28
-17°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/11/16 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дүүргийн аварга шалгаруулах үсчин, гоо засалчдын тэмцээн боллоо

Сүхбаатар дүүрэг
2016 оны 11 сарын 16
Сүхбаатар дүүрэг

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс Монголын үсчин, гоо засалчдын холбоотой хамтран дүүргийн аварга шалгаруулах “Сүхбаатар-2016” нээлттэй тэмцээнийг зохион байгууллаа.

Дүүргийн аварга шалгаруулах үсчин, гоо засалчдын тэмцээнийг Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Н.Цогзолмаа нээж хэлсэн үгэндээ “Хоёр жил тутамд зохион байгуулагддаг энэ тэмцээнд оролцогчдын ур чадвар жилээс жилд нэмэгдэж байгаа.

Түүнээс гадна манай тэмцээнийг энэ салбарын мастер үсчид болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальтай шүүгчид ирж шүүж байгаа нь ямархуу өрсөлдөөнтэй болохыг харуулж байна. Мөн тэмцээнд мэргэжлийн, нэртэй салонуудаас гадна хувиараа оролцогчид өөрсдийгөө сорьсон нь маш олзуурхууштай байна” гэдгийг тодотгов.

 

Энэхүү тэмцээнд дүүргийн үсчин, гоо засалч, хумс засалчид болон мэргэжлийн сургууль, сургалтын багш, суралцагсад найман төрлөөр авьяас чадвараа сорин өрсөлдсөн юм.

Ингээд тэмцээний эмэгтэй загварын тайралтаар Видал салоны М.Баясгалан тэргүүн байрт шалгарсан бол удаахь байрт мөн салоны Э.Түмэндэмбэрэл, Болор салоны Н.Болорчимэг нар оров. Харин эрэгтэй зураглалтай тайралтын төрлөөр хувиараа оролцогч У.Оюунбат тэргүүлсэн бол Хос шагай салоны Б.Батбаяр, Сити смайл салоны Л.Отгонцэцэг нар удаалсан.

Дүүргийн аварга шалгаруулах үсчин, гоо засалч, хумс засалчдын тэмцээний хамгийн олон оролцогчтой төрөл нь эмэгтэй урт үсний үдшийн гоёлын засалт байлаа. Энэ төрөлд Schwarzkoft салоны Б.Ундармаа 88 оноогоор тэргүүн байрт шалгарсан бол II, III байрыг Jewel салоны Ж.Эрхэмбаяр, О.Амартуяа нар эзэлсэн.

Тэгвэл эмэгтэй кератив засалтын төрлөөр Видал салоны Б.Уртнасан, эрэгтэй кератив засалтаар хувиараа оролцогч Н.Болор-Эрдэнэ нар тэргүүн байрт шалгарлаа. Эрэгтэй сонгомол төрөлд найман үсчин ур чадвараа сорьсноос Хос шагай салоны Э.Цолмон, Б.Пүрэвхүү, С.Данзанравжаа нар эхний гурван байрт шалгарч бусдыгаа манлайллаа.

 

Энэ удаагийн тэмцээний хамгийн өрсөлдөөнтэй, оролцогчдын ур чадвар, мэдрэмжийг шалгасан төрөл бол тайзны нүүр будалт, гелин хумсан дахь уран зураглалын тэмцээн юм.

Тэгвэл тайзны нүүр будалтын төрөлд Онно салоны М.Болорчимэг шүүгчдээс хамгийн өндөр оноог авч тэргүүн байрт шалгарсан бол Видал салоны З.Сүндалай, Лакме салоны А.Цэенбүтэд нар удаалав. Харин гелин хумсан дахь уран зураглалын төрөлд Лакме салоны Д.Цолмонжаргал тэргүүн байрт шалгарсан бол Үйлдвэр, урлалын политехникийн коллежийн Э.Золзаяа, А.Ариунтуяа нар II, III байрыг эзэллээ. Ингээд нийт найман төрөлд оролцсон үсчин, гоо засалч, хумс засалчдын нэгдсэн дүн, Гранпри шагналын эзнээр Видал салон тодорсон юм.

Ийнхүү дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс төрөл тус бүртээ эхний байрт шалгарсан оролцогчид улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. 

x