Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Нийгэмд доллар байна гэдэг өөр зүйл

ikon.mn
2016 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Бид даяаршил, глобальчлал, за мөн ардчилал гэдгийг дандаа буруу ойлгосон. Монгол гэдэг сэтгэлгээнд эдгээр зүйлийг хэрхэн зөв хүлээн авч,  хэрхэн хөрсөнд суулгахыг заах хүн ч байхгүй бид тултал нь хийгээд дараа нь тохирохгүй байсан юм байна лээ гээд хээвнэг ярьж чадна.

Туршилтынх зүгээр л гороо амслаа. Үр дүн хаана?

Бидний ардчилал лангуун дээрээс бараагаа өөрөө сонгож сагсанд хийхээс эхлээд гудманд нусаа хаяад, секс хийх хүртэл хөгжсөн. Мэдээж энэ бол хэтрүүлэг. Гэхдээ ач холбогдолтой хэтрүүлэг юм.

Гудамжинд яаж алхаж явах, хэн байхаа мэдэхгүй бие хүн хаа сайгүй. Нүдэн дээр нь жирэмсэн эхнэрээ нудраад авахад хэн ч хүүе хаая гэхгүй байна. Эндээс л улстөрчдийн дэлгэцийн өмнө ярьдаг шүдний өвчин болсон “Хүчирхийлэл” гээч эхлээд байгаа үүнийг та бас би таслан зогсоосон уу, нийгмийн доллар байх, хэн бүхэнд таалагдах ёстой доллар байх чанараа харуулсан уу? Үгүй.

Бид нэг л их эрх ямба, сайхан тохитой хаус, сар бүрийн цалин халамж, гээд эдгээрийг шүтэж амьдарч байна. Нэг судалгаа байна л даа эдийн засгаас үүдэлтэйгээр сэтгэлийн хямралд орж, хүчирхийлэл үйлдээд байна гэж. Харамсалтай тоо баримт улсын төсвийг үү, ерөнхий сайд, эрх барих намыг буруутгах уу.  

Яагаад бид өөрсдөө буруугаа ойлгож болдоггүй юм?

Хүрээлэн буй орчин өөрөө үүсчихдэггүй, нэг өдөр сэтгэц хямраад, гутраад сөрөг зүйл хийхийг бодохгүй. Бид нийгмийг бүрэлдүүлэгч, ямар нэг байр суурь эрх мэдлийг мөн хариуцлагыг үүрдэг гэдгээ ухамсарлаж амьдарч яагаад болохгүй гэж.

Доллар байх хэрэгтэй!

Та 00-ын өрөөнд эсхүл эхнэр /нөхөртэйгөө/ орон дотроо яадаг чинь чухал биш. Гудамжинд та доллар хэн бүхэнд таалагддаг доллар л байх ёстой. Хэн нэгний эрх зөрчигдөж байвал, хэн нэгэн гэмтэл байвал, бяцхан жаал аврал эрэн гасалж байвал туслах үүрэгтэй. Мөн цэвэрхэн гудамжинд цэвэрхэн хувцастай, шүлсээ хаяхгүй, хүн мөрлөхгүй, бусдыг хүндлээд өөрийгөө хүндлүүлээд л бие хүн. Төлөвшсөн бие хүн байх ёстой.


Эх сурвалж: Сэтгэл судлаач Б.Баярцэнгэл