Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Дональд Трампын ач охин Хятад хэлээр сайн ярьдаг

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Дональд Трампын ач охин Арабела Кушнерын мандарин хэлээр шүлэг уншиж байгаа бичлэг Хятадын сошиал сүлжээнд хүчтэй таржээ.

Видеог түүний ээж Иванка Трамп өнгөрсөн хоёрдугаар сард Инстаграм сүлжээнд нийтэлсэн байна. Хятадын цагаан сараар Арабела охин гэр бүлийнхэндээ зориулж энэ үзүүлбэрийг үзүүлсэн бололтой.

Таван настай Арабела бүр 18 сартайгаасаа Хятад асрагчаасаа мандарин хэл сурсан гэдэг.

Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп Америкийн эдийн засагт Хятад улс хохирол учруулж байгааг байнга шүүмжилдэг.

Ерөнхийлөгч болмогц энэ гажуудлыг засаж залруулах тухай ярьсаар ирсэн юм. Хятадын удирдагчид ч АНУ-Хятадын харилцаанд ямар өөрчлөлт гарахыг болгоомжтой ажиглаж байгаа.

Гэтэл энэхүү видео нь Хятадын интернэт хэрэглэгчдийн дунд таатай уур амьсгал төрүүлээд байна. Тэд ноён Трампыг сонгуульд өрсөлдөж байхдаа л Хятадын эсрэг агуулгатай үг хэлж байсан, харин дотроо Хятадад талтай нэгэн болох нь ач охиных нь видео бичлэгээс харагдаж байна хэмээн хэлэлцэцгээж байгаа аж.

 

Эх сурвалж: FOXnews