Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: X сарын байдлаар валютын хадгаламж өмнөх оны эцсээс 37 хувиар өсжээ

З.Санжаа, iKon.mn
2016 оны 11 сарын 21
iKon.MN

1. Хадгаламжийн үлдэгдэл (иргэд + ААН)

- Хадгаламжийн нийт үлдэгдэл (төгрөг + валют) 2010 оноос хойш ~3 дахин өсжээ.

- 755 тэрбум байсан (2010 онд) валютын хадгаламж 2016 оны 10 сарын байдлаар 2.6 их наяд болтлоо өссөн. 

- 2015 оны 12 сард 1.9 их наяд байсан валютын хадгаламж энэ оны 10 сарын байдлаар 2.6 болж ~37 хувиар өсөөд байна.


- Нийт хадгаламж дахь төгрөгийн хадгаламж 2013 оноос хойш буурч (76.2% ---> 69%), валютынх өссөн (23.8% ---> 31%). 

- 2016.10.31-ний байдлаар иргэд, ААН-ийн 69 хувь нь төгрөгийн, 31 хувь нь валютын хадгаламжтай.  


2. Харилцахын үлдэгдэл (иргэд + ААН)

- Харин харилцах дахь үлдэгдлээ валют хэлбэрээр байлгах сонирхол илүү их байгааг доорх дүрслэлээс харж болохоор байна. 


-Төгрөг болон валютын харилцахын харьцаа.

 

Эх сурвалж: Монголбанк